Цэцэрлэгийн хүүхдийн томуу, томуу төст өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан БСШУС-ын сайдын 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн өмчийн бүх цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн түр зогсоожээ.
Энэхүү шийдвэр нэгдүгээр сарын 19-ний өдөр хүртэл хүчинтэй байсан ажээ. Тэгвэл 19-нд болсон аймгийн удирдах ажилтны шуурхай хурлын үеэр томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгааг ярьсан байна.
Түүнчлэн тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 95 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байгаа талаар Эрүүл мэндийн газраас мэдээлжээ.
Иймд аймгийн Засаг дарга томуугийн дэгдэлтийг хязгаарлах, урьдчилан сэргийлэх үүднээс сайдад санал хүргүүлж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай шийдвэрийг дахин долоо хоногоор сунгуулсан байна.