“Тогтвортой хөгжил- Дээд боловсрол” үндэсний II зөвлөлгөөн өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ. Зөвлөлгөөний талаар БСШУСЯ, Монголын их, дээд сургуулиудын консорциумын удирдлага болон томоохон их, дээд сургуулиудын захирлууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайдын ивээл дор болох энэ удаагийн зөвлөлгөөнд дээд боловсролын салбарт ажиллаж буй багш, эрдэмтэн судлаачид, сургуулиудын удирдлагуудаас бүрдсэн 800 гаруй төлөөлөгч оролцоно.
Зөвлөлгөөний нэгдсэн хуралдаан, албан ёсны нээлт маргааш Төрийн ордонд эхлэх бөгөөд салбар хуралдаанууд МУИС-ийн хичээлийн I байр болон Номын сангийн танхимуудад болно.
Дээд боловсролын салбарын санхүүжилт, хэтийн төлөв, засаглалын хэлбэр, сургалтын чанар, шинжлэх ухааны сургууль байгуулах асуудал болон салбартаа тулгамдсан асуудлуудлыг таван салбар хуралдаанаар хэлэлцэх юм. Мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, түүнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх, дээд боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг бий болгох, багшийн хөгжлийг дэмжих, дээд боловсролын салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн тогтолцоог хөгжүүлэх, олон улсын стандартад нийцсэн дээд боловрол эзэмших тогтолцоог бүрдүүлэх зэргээр салбартаа шийдлээ хүлээсэн бүхий асуудлыг хэлэлцэх юм байна.
МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Тогтвортой хөгжлийн зорилтод 2025 онд Монгол Улсын дөрвөөс дээш их сургуулийг Азийн топ их сургуулиудын жагсаалтад оруулахаар тусгасан. Монголд судалгааны их сургууль байгуулах талаар ярьдаг нь энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй байна. Судалгааны их сургуулийн тухай ойлголт 19 дүгээр зуунд баруун Европт бий болж, энэ чиглэлээр эрчимтэй хөгжсөн.
АНУ, ОХУ, БНСУ, Япон, Хятад зэрэг улсад судалгааны их сургуулийн статусыг бий болгоод 20-30 жил явж, их сургуулиудыг эрчимтэй хөгжүүлж ирсэн. Монгол Улс судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх, хууль эрхзүйн ямар зохицуулалт шаардлагатайг энэ зөвлөлгөөнөөр гарган бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад саналуудаа хүргэнэ.
МИДСК-ын захирал Т.Хэрүүга, Монгол Улсад төр болон хувийн хэвшлийн 70 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 58 нь үндэсний магадлан итгэмжлэлтэй. Зөвлөлгөөнөөр санхүүжилт, засаглалын хэлбэр нь өөр өөр сургуулиудын давуу ба сул талуудыг хэлэлцэнэ. Их, дээд хэмээх нэршлийн ялгааг гаргах зэргээр салбарынхаа бүхий л асуудлыг цэгцэлж, шийдвэрлэх арга замыг олуулаа хэлэлцэн гаргана гэлээ.