“Сарикиз буюу шаргал үст охин” нэртэй муураа тэврэн, шатсан гэрийнхээ урд зогсож буй 83 настай Али Мэсэгийн зургийг дэлхий нийтээр хараад түүнийг өрөвджээ.
Хөгшин эр Туркийн Болу мужид байрлах гэртээ санаандгүй гал алдан гэрээ юу ч үгүй шатааж орхисон юм.
Тэрээр халаалтын зуухаа шатахуун ашиглан асаах гэж оролдсон ч удалгүй гал алдаж зочны өрөөнд нь хүчтэй дэлбэрэлт болсон хэмээн орон нутгийн хэвлэлээр мэдээлжээ.
Хөршүүд нь гал харсан даруйдаа гал унтраах анги дуудаж Мэсэ болон түүний эхнэр, хүү болон муурыг нь аварч чаджээ. Тэрээр мөн тэжээж байсан тахиануудаа галын үеэр алдсан байна.
Муураа тэврэн зогсох хөгшин эрийн сэтгэл хөдөлгөм зургийг CNN болон инээдмийн жүжигчин Эллен нар онцолсон аж. Мудурну нийгмийн туслалцаа, эв санааны нэгдлийн сангаас түүнд шинэ гэр барьж эхэлсэн бөгөөд орон нутгийн удирдлагууд нь гэр бүлд нь туслалцаа үзүүлэхэд анхааран ажилласан байна.
Жижиг гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн Мэсэ дээр улаан хавирган сарны гишүүд очин мууранд нь ор, муур зөөвөрлөгч зэргийг бэлэглэжээ.
Эх сурвалж: Indy