МҮХАҮТ-аас "Өглөөний цай" бизнес уулзалтыг тогтмол зохион байгуулдаг. Өнөөдөр өглөө 07.30-д эхэлсэн уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна.
Мөн эрчим хүчний болон Сангийн сайд нар, Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх оролцож байгаа юм.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг товч танилцууллаа. Гадаадын хөрөнгө оруулалт өссөн, гадаад валютын албан нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн, төлбөрийн тэнцэл эерэг гарсан зэргийг дурдав.
"Өнөөдөр ОУВС-гийн ажлын хэсгийн уулзалтууд эхэлнэ. Ажлын хэсэгтэй хийх хэлэлцээг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахлах юм. Эдийн засгийн чадамж ихээхэн суларсан тул гадаад улсууд дампуурлаа зарла хэмээн шахалт үзүүлж байсан тул ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан" гэж Ерөнхий сайд тайлбарлав.
Энэхүү уулзалтад бизнесийн салбарын төлөөллүүд оролцож байгаа бөгөөд бизнес эрхлэгчид Ерөнхий сайдад асуудлаа ярьж, санал хүсэлтээ илэрхийлж байна.
Бизнес эрхлэгчид,
Бизнес хийх хууль эрхзүйн орчныг бүрдүүлж өгөөч. Тэгэхгүй бол биенес эрхлэгчид ажиллаж улс орондоо хувь нэмрээ оруулах боломж хязгаарлагдмал байна гэв.
Мөн нэгэн эрдэмтэн утааны асуудалтай холбоотойгоор сүүлийн 10 гаруй жил судалгаа хийж амьдрал дээр нэвтрүүлсэн талаараа ярив. Тэрбээр "Улсынхаа утааг бууруулахад хувь нэмрээ оруулж чадахгүй бол хөдөө гарч амьдаръя. Миний хөдөлмөр технологийг нэг сонирхооч" хэмээн хүслээ.
Шууд бичлэгийг үзээрэй.