Чөлөөтийн томчууд чуулдаг “Бага дэлхийн аварга” хэмээгддэг Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д дэлхийн аварга Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон сүүлийн гурван жил дараалан түрүүллээ.
2016 онд домогт Каори Ичог ялж шуугиан дэгдээн түрүүлсэн тэрбээр Алтан Гранприд гурвантаа алтан медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 15 бөх зодоглосноос тэрбээр 1/8 шигшээд спортын мастер Х.Болортуяаг оноогоор цэвэр, шөвгийн наймд БНХАУ-ын Кан Яныг цэвэр, хагас шигшээд өнгөрсөн жилийн финалд ялж байсан эзэн орны Инна Тражуковаг 10:8 ялсан.
Шигшээ барилдаанд Японы Кива Сакаег оноогоор 10:0 цэвэр ялснаар Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа.
П.Орхон Монголын бөхчүүдээс Красноярскын тэмцээнээс 12 дахь алтан медалийг эх орондоо авчирч байна.