-Сургуулиа төгсөж ирээд л УБ Сонгдо эмнэлэгт ажилласан уу?
-2012 оноос Сонгдо эмнэлэгтээ ажиллаж байна. Би Куба Монголын Засгийн газар хоорондын гэрээгээр суралцсан л даа.
-Та яагаад Кубад сурахаар сонгосон бэ?
-Сонирхолтой санагдсан. Кубад сурахын өмнө Монголынхоо Анагаахын дээд сургуульд нэг жил сураад, дараа нь гадаадын анагаахын сургуульд элсэх шалгалт өгнө. Одоо ч гадаадын сургуулиудад элсэхэд тэр шалгуураар л явдаг. Социалист системийн үед манай улс Кубатай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг байсан. Куба орон бол Карибын тэнгисийн жижиг арлын улс. 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээр энэ хөтөлбөр зогсоод таван жил болсны дараа анхны монгол оюутан болж би Куба улсын анагаах ухааны их сургуульд сурахаар явж байсан. Тухайн үедээ испани хэлээр “А” ч гүй л байлаа. Хэдийгээр хаалттай ертөнц рүү ганцаараа явсан ч залуу насны хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд их л баяртай байсан даа.
-Нөхөн сэргээх, гоо сайхны мэс засал гэхээр ямар мэс заслууд хийж байна вэ?
-Нөхөн сэргээх мэс засал /пластик/ анагаахын шинжлэх ухааны мэс заслын нэг томоохон салбар. Олон улсад нөхөн сэргээх мэс заслын салбарт нөхөн сэргээх мэс засал, гоо сайхны мэс засал, түлэнхийн нарийн мэргэжлийг багтаан ойлгоно. Харин гоо сайхны мэс засал уг салбарын ердөө 30 хувийг л эзэлдэг. Дээрх гурван чиглэлээр мэс засал хийдэг эмчийг пластик мэс засалч буюу Plastic surgeon гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр пластик мэс заслын эмч төрөлхийн болон олдмол гажгуудыг засах мэс засал, гоо сайхны мэс засал түлэнхийн нарийн мэргэжлийн үйлчилгээ давхар үзүүлдэг гэсэн үг. Зөвхөн гоо сайхны хэдэн хагалгаагаар энэ салбарыг төсөөлбөл ядмаг ойлголт болно. Монгол Улсын хэмжээнд төрөлхийн гажгийн бүртгэл, судалгаа дутмаг.
Хүн амын тоо өсөж, нөлөөлөх хүчин зүйлс нэмэгдэх тусам, жирэмсэн үедээ эрүүл мэнддээ халгаатай зүйл хэрэглэсэн зэргээс хамаарч хүүхэд гажиг согогтой төрөх тохиолдол бий. Нөгөө талаар олдмол гажгууд байна. Янз бүрийн осол гэмтэл, түлэнхий, зодоон цохионоос үүдсэн гажгуудыг мэс заслын аргаар засна. Гаднын орнуудад түлэнхийн нарийн мэргэжлийн эмч нь тусгайлан бэлтгэгдсэн байдаг. Манайд бол түлэнхийг гэмтлийн салбарынхан маань авч явж байгаа. Уг би энэ чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн ч эмчилгээний өртөг өндөр учир хувийн эмнэлэгт хандах хүн харьцангуй цөөн байна. Энэ нарийн мэргэжлээр манай улсад мэргэжлийн эмч бэлтгэгдэхгүй байгаа учир салбар салбартаа нөхөн сэргээх чиглэлээ хариуцаад явж байна л даа.
-Кубад сургууль төгссөн шүдний эмч Монголд олон байдаг гэж дуулддаг?
-Тийм ээ, монголчууд Кубыг шүдний эмчээр л төсөөлдөг бололтой. Намайг ч гэсэн шүдний эмч үү ? л гэх юм. Шүдний эмч бол Кубадаа нэг их өндөр зэрэглэлийн эмчид тооцогдохгүй. Анагаахын салбар нь шүдний салбараасаа хол хөгжсөн. Кубад хүний их эмчээр төгссөн хүмүүс нэлээд олон байгаа. Гэхдээ яг нарийн мэргэжлээр төгссөн нь нэг хоёр л бий. Энэ нарийн мэргэжлээр сурах нь хүн бүхэнд олдох боломж биш. Сургалтын төлбөр нь жилийн 12 мянган ам.доллар. Таван жил сурахад 60 мянган доллар. Эдийн засгаас өөр бусад шалгуур нь ч өндөр л дөө.
-Кубын анагаах ухааны салбарын хөгжил ямар түвшинд үнэлэгддэг вэ?
-Куба улс Латин Америк, Америкийн эрүүл мэндийн салбарт маш олон боловсон хүчин бэлдсэн. Энэ орон 14 хоттой, нэг тусгай муж буюу залуучуудын хоттой. Дээр нь цэргийн анагаах, цагдаагийн анагаахын тусгай сургуулийг нэмээд нийт анагаах ухааны 17 сургуультай, олон сургуультай ч сургалтын чанар нь нэг түвшинд. Би 2002 онд хүний их эмчээр төгсөх жил анагаахын дээд мэргэжлээр 6000 орчим хүн төгссөн. Төгсөгчдийн 30-аад хувь нь гадаадын оюутнууд байсан. Эмчээс гадна дээд мэргэжилтэй сувилагч, шүдний эмч, эрүүл мэндийн салбарын удирдлага, менежментийн чиглэлээр ажиллах дээд мэргэжилтнүүд бэлтгэгддэг.