Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумын эмнэлгийн ажлуудыг үргэлжлүүлэх боломжийг судалж байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дорноговь аймагт ажиллаж буй бөгөөд тэрбээр энэ үеэрээ Сайншанд сумын 50 ортой төрх эмнэлэг, Замын-Үүдын 100 ортой эмнэлгийн барилгын ажлуудыг яаравчлуулахаар холбогдох албаныхантай уулзсан байна.
2011 оноос эхлэн баригдсан 50 ортой төрөх эмнэлгийн барилгын тендерт “Мон Инж Бар” ХХК шалгарч улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дээрх эмнэлгийн барилгыг барьж эхэлсэн боловч хугацаанд нь ашиглалтад оруулаагүй өдий хүрчээ.
Тиймээс УИХ-ын гишүүн О.Дэлгэрсайхан, аймгийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзаж, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар ярилцсан гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.
Д.Сарангэрэл томилолтынхоо үеэр тус аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулатори, яаралтай, хүүхэд, сүрьеэгийн тасгуудад ажиллаж, эмч эмнэлгийн ажилчид, хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь солилцжээ.