Herbalife Nutrition компанийн Шим тэжээлийн зөвлөлийн гишүүн, спортын их эмч Жонатан Яром Манай улсад айлчилж байна. Тэрбээр 30 гаруй жил спортын анагаахын чиглэлээр ажилласан туршлагатай нэгэн.
Айлчлалынхаа хугацаанд тэрбээр олон ажлыг амжуулж буй бөгөөд онцгойлон нэгийг нь дурдвал, Улаанбаатар хотын нийт өрхийн эмнэлгийн 250 орчим нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд нэмэр болох үүднээс сургалт зохион байгуулжээ.
Жонатан Яром Франц, АНУ, Канадын их сургуулиудад дасгал хөдөлгөөний физиологи, биохими, амьсгалын замын эрүүл мэнд, эмчилгээ, спортын гэмтэл бэртлийн чиглэлээр мэргэшиж, ажиллаж байсан төдийгүй Израйль улсын Олимпийн үндэсний хорооны гишүүн, Одон бөмбөгийн холбооны эмч, ТУЗ-ын гишүүнээр ажиллаж байсан гээд энэ салбартаа туршлагатай хүн юм.
Одоогоор тэрбээр Израйль улсын Газрын теннисийн холбооны ерөнхийлөгч, Тель Авив их сургуулийн Дасгалжуулагчдын факультетад спортын эмчилгээний багш, Израйлийн Олимпийн үндэсний хороонд анагаахын ухааны зөвлөлийн гишүүн, Паралимпийн эмч нарын багийн тэргүүлэгч, Herbalife Nutrition компанийн шим тэжээлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Мөн тэрбээр өөрийн улсдаа сэргээшийн эсрэг зөвлөлийг үүсгэн байгуулсан хүн юм. Түүнтэй эрүүл амьдралын хэв маягийн талаар ярилцсанаа хүргэж байна.
МОНГОЛЫГ ХӨНДЛӨН ГУЛД ТУУЛАХ ГЭЭГҮЙ Л БОЛ ӨӨХ ТОС ХУРИМТЛУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ
-Бид дасгал хөдөлгөөн, зөв зохистой хооллолт, шим тэжээлийн талаар яагаад ярих ёстой юм бэ талаар яриагаа эхэлье.
-Дэлхий асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж, шинэ технологиуд алхам тутамд нэмэгдэж, бидний амьдралд нэвтэрч байна. Хоол хүнсний тухайд ярихад, өнгөрсөн зуунд хүн төрөлхтний дийлэнхийн хувьд тулгамдсан асуудал байсан. 200-300 жилийн өмнө гэхэд л хүмүүс өдрийн хоолоо залгуулж, хоолтой хонохын тулд асар их хөдөлмөрлөдөг байсан. Тариачин хүн гэхэд л сайн ургац авахын тулд өдөр бүрийн тасралтгүй хөдөлмөрөө зориулдаг байлаа. Анчин хүн гэхэд л ан автай байхын тулд хичнээн хөдөлмөр гаргадаг байв. Ихэнх хүмүүс туранхай, булчинлаг байсан.
Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид олон төрлийн бүтээгдэхүүнээс өөрийнхийгөө сонгуулахын тулд амтанд анхаарал хандуулдаг
Учир нь тэдний ходоод дүүрэн биш байлаа. Хоолоо олж идэхийн тулд өдөржин хөдөлмөрлөдөг учраас тэр шүү дээ. Тухайн үед тарган байна гэдэг хөрөнгө чинээтэйг илтгэдэг байсан. Гэтэл дэлхий өөрчлөгдөж байна. Технологийн хөгжлийг дагаад бүх зүйл эргэж байна. Хоол идэхийг хүсвэл ухаалаг утсандаа хоёр хуруугаа хүргээд л буйдангаасаа өндийлгүйгээр хоол захиалаад идэх боломжтой болчихлоо. Газар тариалангийн салбарт ч хүчтэй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй болчихлоо.
ХҮНИЙ ГЕНИЙН МАТЕРИАЛ БИДНИЙ ХЭН ГЭДГИЙГ ТОДОРХОЙЛДОГ
Хүн генээс бүтдэг. Генийн материал бидний хэн гэдгийг тодорхойлдог. Ген хүрээлэн буй орчноос шалтгаалан хувьсан өөрчлөгдөж байна. Хүний ген 200 гаруй жилийн өмнө хоол хүнсний хомсдолтой байснаас идсэн хоол, хүнсийг удаан хугацаагаар нөөцөлж, хадгалдаг зохилдолгоотой. Гэтэл одоо бидний хооллолтын хэв маяг өөрчлөгдөж, хүссэн үедээ идэх боломжтой болсон. Гэсэн ч ген энэ өөрчлөлтөд ороогүй, идсэн хоолыг нөөцөлдөг хэвээрээ л байна. Генэнд өөрчлөлт ороход багадаа 20 мянга гаруй жил хэрэгтэй. Хоол хүнс их болсноос үүдэн бид шаардлагатай хэмжээнээс илүү хоол хүнсийг биедээ нөөцөлж байна. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид олон төрлийн бүтээгдэхүүнээс өөрийнхийгөө сонгуулахын тулд амтанд анхаарал хандуулдаг. Хүнсний бүтээгдэхүүн амттай байх тусмаа өөх тос, сахар, давсны агууламж нэмэгддэг.
-Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтайгаас болоод өөх тосны хэрэглээг байх ёстой гэж үздэг шүү дээ.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 20 жилийн өмнө өөх тос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг нотолж, багасгахыг зөвлөсөн. Тиймээс үйлдвэрлэгчид сахарыг нэмэлтээр орлуулан хийдэг болсон. Жишээлбэл сахар гэж бичээгүй ч өөртөө сахар агуулдаг 28 төрлийн нэмэлтийг хүнсэнд хэрэглэж байна. Гаднаас авч буй чихрийн хэмжээ ихэсвэл бие түүнийг задлаад өөх болгон хуримтлуулдаг. Их хэмжээний нөөцлөгдсөн өөх тос хүний биед хэрэггүй. Магадгүй -30 хэмийн хүйтэн Монголын нутагт хэрэг болох байх гэж бодож байвал та Монголыг хөндлөн гулд туулах гээгүй л бол хэт их өөс тос хэрэггүй. Өдөр тутмын амьдралд өөх тос хуримтлуулах шаардлагагүй.
-Дэлхий нийтээр хөдөлгөөний хомсдол, хэт таргалалт асуудал болсон хэвээр байна. Энэ тал дээр та юу хэлэх бол?
-Механикжсан нийгэмд амьдарч байгаа нь хөдөлгөөнд хязгаарлагдмал байдлыг бий болгож байна. Хүүхэд томчуудыг бодвол хөдөлгөөн ихтэй. Гэтэл сүүлийн үед хүүхдүүд ч хөдөлгөөний хомсдолд ороод байна. Хамгийн сүүлд Европд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн ердөө 6-18 хувь нь л идэвхтэй хөдөлгөөн хийж байна гэж гарсан байна. Үлдсэн нь хөдөлгөөн бага хийдэг гэсэн үг. Аль ч улсын хувьд энэ асуудал болчихоод байна.
Сахар гэж бичээгүй ч өөртөө сахар агуулдаг 28 төрлийн нэмэлтийг хүнсэнд хэрэглэж байна
Манай улсад ч ялгаагүй хүүхдүүд ухаалаг утас, дэлгэцийн хамааралтай болсноор анхаарал дутлын хам шинж хэмээх өвчин их тохиох болсон. Энэ талын эмчилгээ ч ихээр хийгдэж, үнэ ч өндөр байдаг. Энэ мэтчилэн урьдчилан сэргийлж болохуйц, хэрэггүй зүйлд бид мөнгөө зарсаар байна. Хөдөлгөөний дутагдал, чихрийн их хэрэглээнээс болоод илүүдэл жинтэй болно. Ингэснээр олон төрлийн өвчлөлийн гол шалтгаан болдог. АНУ-ын Луизианна мужид хорин жилийн өмнө хэт таргалалтын түвшин 20 хувь байсан бол одоо 70 хувьд хүрээд байна. Зөвхөн энэ муж гэлтгүй дэлхий нийтээр энэ таргалалтын түвшин нэмэгдэж, дэлхий тэр чигтэй “хүнд” болж байна.
Монголын хувьд таргалалтын түвшин 50 хувьд хүрсэн байгаа гэж сонссон. Дөрвөн жилийн өмнө энэ тоо 40 хувьтай байсан. Тэгэхээр Монгол улсад ч энэ асуудлыг анхаарах шаардлагатай байна.
Сахар, өөх тосны хэмжээ их байх нь чихрийн шижин өвчний шалтгаан болдог. Чихрийн шижин нь зүрхний шигдээс, бөөрний үйл ажиллагаа доголдох, тархинд цус харвах зэрэг маш олон өвчний эхлэл болдог учраас бид жижиг асуудал гэж харж болохгүй. Илүүдэл жин, хөдөлгөөний хомсдол нь өвчлөлийн суурь, зуурдаар нас нөгчих хоёр дахь шалтгаан болж байгааг сүүлийн үеийн эрдэм шинжилгээний ажлуудад дурдсан байна.
Эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөний талаар маш олон судалгаанууд гарч байна. Хэрэв идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байвал хорт хавдрын шалтгааныг 38 хувиар бууруулж, зүрх судасны өвчлөлийг 1/3-ээр бууруулдаг гэдгийг АНУ, Английн эрдэмтэд тогтоосон байна.
Хөдөлгөөний дутагдал, чихрийн их хэрэглээнээс болоод илүүдэл жинтэй болно. Ингэснээр олон төрлийн өвчлөлийн гол шалтгаан болдог
Хүний биед ашигтай бактерууд байдаг бөгөөд дасгал хөдөлгөөнтэй, хэвийн жинтэй байвал тэдний ажиллах чадвар нь өндөр байдаг.
ЗӨВХӨН ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНӨӨР ТУРАХ БОЛОМЖГҮЙ, ЗААВАЛ ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ЗӨВ ХООЛЛОХ ШААРДЛАГАТАЙ
-Турахын тулд хүмүүс олон аргыг хэрэглэж байна. Дасгал хөдөлгөөн, хоол хүнсний шим тэжээл аль нь илүү чухал байдаг юм бол?
-Түр зуур хоолны дэглэм барихад үр нөлөө нь 2 хувь. Хоолны дэглэмээр жин хасахаар зорьсон эмэгтэйчүүдийн 12, эрэгтэйчүүдийн 8 хувь нь л зорьсондоо хүрдэг байна. Жингээ амжилттай хассан хүмүүсийн 56 хувь нь жилийн дараа гэхэд хуучин жиндээ орсон гэсэн судалгаа бий. Жингээ хасаад л, нэмээд л эргэн хоол зүйч дээр очих гэсэн цикл болчихдог. Амжилттай жингээ хасах магадлал нь бага гэдгийг мэдсээр байж хоол судлаачид зөвлөгөөг өгсөөр байгаа нь бас л ярвигтай асуудал.
Харин дасгал хөдөлгөөнөөр жин хасахад их хялбар гэж болно. Дасгалын хувцас өмсөөд алхаад байхад л үр дүн мэдэгдэнэ. Зардал ч бага. Гэвч зорилго тавиад тууштай мөрдөх магадлал нь маш бага. Өөрөөр хэлбэл тавьсан зорилгынхоо төлөө тууштай байж, жилийн дараа ч үргэлжлүүлэн хийсээр байх магадлал ердөө 10 хувь.
Тэгэхээр бидэнд боломж байхгүй мэт харагдаж байж болох юм. Гэвч үүнийг шийдэх боломж бий. Нэгдүгээр арга нь ходоодны хэмжээ багасгах хагалгаа. Үр дүн түрүүчийн хоёр аргаас хамаагүй өндөр. Мэс заслын үр дүн таван жилийн дараа 60 хувийн амжилттай байдаг. Таван жилийн хугацаанд жингээ ч хаяж, эрүүл мэндийн хувьд ч сайжирдаг. Гэхдээ хагалгааны дараа маш хэцүү дэглэм барьдаг. Өдөрт 500 ккал хэтрэхгүй хоол иддэг. Мэс засал л бол мэс засал. Хүндрэл гарч болно. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөхгүй бол бас л үр нөлөө үзүүлэхгүй байж болно.
Тэгэхээр хамгийн үр дүнтэй арга бол тухайн хүний хандлагыг өөрчлөх ёстой. Эрүүл хооллож, идэвхтэй хөдөлгөөн чухал. Гэвч хүн ганцаараа үүнийг хийхэд шантрах үе гардаг. Тиймээс ижил асуудалтай хүмүүс нэг баг болж, ололт амжилт, сурсан зүйлээ хуваалцах нь маш их үр нөлөөтэй. Бүлгээр ажилласнаар жин хасах магадлал нь 20 хувь болдог. Юуг хэр хэмжээтэй хэзээ идэх вэ гэдгийг нь энгийн хүмүүст энэ мэдээллийг өгөхийн тулд багаар ажиллах нь өндөр үр дүнтэй.
Сүүлийн үед хийсэн судалгаанаас харахад бүлгээр ийнхүү ажиллах нь зорилгодоо хүрэх боломжийг 30 хувьд хүргэдгийг тогтоосон
Herbalife Nutrition компани дэлхийн 95 улсад салбартай, энгийн хүмүүст зориулсан маш олон шийдлийг гаргаж ирсэн. Зөв зохистой хооллолтод зориулсан бүтээгдэхүүнийг гаргаж худалдахаас илүүтэй, хүмүүсийг баг болгон зөвлөхөөр дамжуулан хэрэгтэй мэдээллийг нь өгч үр дүнд хүргэх зарчимтай. Чанартай, хурдан шингэдэг, найдвартай бүтээгдэхүүнийг санал болгохоос гадна бүлэг бүрт шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл өгөх уулзалтуудыг хийдэг. Мөн хамтдаа дасгал ч хийдэг. Бүлгээрээ нэг зорилго тавьж ажиллах нь маш амжилттай хэрэгждэг. Тодруулбал, сүүлийн үед хийсэн судалгаанаас харахад бүлгээр ийнхүү ажиллах нь зорилгодоо хүрэх боломжийг 30 хувьд хүргэдэг байна. Эргээд энэ үр дүнгээ удаан хугацаанд барьж байгаа нь маш сайн үзүүлэлт гэдгийг судалгаанаас харж болохоор байна.
Хөтөлбөр маань маш том амбицтай. Эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх клубт ирээд бүх хэрэгтэй амин дэм, эрдэс бодис бүхий зөв зохистой хооллож, дасгал хөдөлгөөн хийгээч ээ гэж санал болгодог.
38 жилийн өмнө Herbalife Nutrition компани анх байгуулагдахдаа хоол хүнс заавал уурагт тулгуурласан байх ёстой гэж үзэж байсан. Өнөөдөр маш олон судалгаа, шинжилгээгээр энэ бол зөв гэдгийг батлаад байна. Уураг бол хүний биед хэрэгцээт гол зүйлсийн нэг.
-Тэгэхээр дасгал хөдөлгөөн, зөв хооллолт салшгүй холбоотой байх нь. Дасгал хөдөлгөөний тухайд өдөрт эсвэл долоо хоногт хэдий хэмжээний хөдөлгөөн хийж байх ёстой юм бол?
-Олон улсын жишгээр эрүүл мэндээ хамгаалахын тулд долоо хоногт 1500-4500 ккалыг дасгал хөдөлгөөнөөр шатааж байх ёстой гэж үздэг. Долоо хоногт 1500 ккал илчлэг шатаахын тулд та долоо хоногийн таван өдөр энгийн хурдаар нэг цагийн турш алхаж болно. Нэг цаг алхахад 300 ккал илчлэг шатаадаг байх нь. Харин нэг цагийн турш гүйвэл 600-700, дугуй унахад 500, фитнест хичээллэхэд 400 ккал шатаадаг. Тэгэхээр үүнээс тооцоолоод ямар хөдөлгөөнийг хэр хугацаатай хийх вэ гэдгээ шийдэх боломжтой.
Булчинтай байна гэдэг өөхгүй байна гэсэн үг. Олон улс орны спортын байгууллагууд хүчний дасгал хийхийг зөвлөдөг. Ингэснээр булчингийн масс нэмэгдэж өөхнийх багасна. Нас ахих тусам булчингийн масс хасагдаж байдаг тул энэ тал дээр анхаарах хэрэгтэй.
Тогтмол дасгал хөдөлгөөн хийхээр хооллолтын хэв маяг өөрчлөгдөж, ингэснээр илүү цогцоор нь хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
Эрүүл биед саруул ухаан оршино гэж эртний үг бий. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бага идэж, их хөдөлж, амьдралд дур сонирхолтой байхыг хэлж байгаа юм. Ингэж чадвал эрүүл, урт удаан амьдрах боломжтой юм шүү.
Долоо хоногт 1500 ккал илчлэг шатаахын тулд та долоо хоногийн таван өдөр энгийн хурдаар нэг цагийн турш алхаж болно
-Дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэсэн ч хооллолт дээрээ анхаарахгүй орхигдуулдаг хүмүүс бий.
-Дасгал хөдөлгөөн хийж эхэлж байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ нийт хийх ажлын 50 хувийг л хийж байна гэсэн үг. 100 хувь амжилттай байхын тулд дасгал хөдөлгөөндөө тохирсон хоол хэрэглэх хэрэгтэй. Хэт их илүүдэл жинтэй байгаад дасгал хөдөлгөөн огцом хийх нь гэмтэл бэртэл авах эрсдэлтэй. Өдөржин суугаа ажил хийдэг хэрнээ дасгал хийдэггүй бол эрүүл мэндэд маш муу. Өдөрт тасралтгүй 3 ба түүнээс дээш цагаас илүүгээр суудлын ажил хийдэг бол зүрхний өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг гэсэн судалгаа бий. Тиймээс дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Үүн дээрээ нэмээд хоолоо ч анхаарах хэрэгтэй. Жин хасах зорилгоор дасгал хөдөлгөөн хийнэ гэдэг өрөөсгөл. Дасгал хөдөлгөөн нэмэх нь зөв зохистой, шим тэжээлтэй хооллож байж л үр дүнд хүрнэ гэдгийг санах хэрэгтэй. Дасгал хийчихсэн юм чинь гээд их иддэг. Гэтэл дасгал хийсэн гэдэг нь хэтрүүлэн хооллож болно гэсэн үг биш юм шүү.
ҮР СУУЛГАХААС ЭХЛЭЭД БҮТЭЭГДЭХҮҮН ТАНЫ ГАРТ ХҮРТЭЛ ХЯНАДАГ
-Хэдий хугацаанд танай бүтээгдэхүүн хэрэглэснээр жин тогтвортой хэмжээнд очих вэ? Зарим талаар бүтээгдэхүүн жин хасахад өндөр үр дүн үзүүлдэг ч хэрэглэхээ больмогц жин нэмэгддэг гэх хүмүүс бий.
-Тийм асуудал түгээмэл бий. Хүний бие угаас хүнсний бүтээгдэхүүнийг нөөцөлдөг учраас хуучин хооллолтдоо орох юм бол эргээд таргална. Хүмүүс клубт элсэн орж, хөтөлбөрт хамрагдсанаар үүнийгээ удаан хугацаанд үргэлжлүүлэх хандлагатай байдаг. Үр дүнг нь мэдэрсэн, хандлага нь өөрчлөгдсөн байдаг учраас урт хугацаанд хэрэглэдэг. Ер нь бол урт хугацааных гэж болно. Дасгал хөдөлгөөн хийхээ болих, шим тэжээлтэй хооллохоо болих үед бие эргээд л хэвэндээ орох болно. Тиймээс энэ бол амьдралын турших өөрчлөлт юм. Herbalife Nutrition компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээ больсон ч хуучин шигээ идэхгүй, шим тэжээлийг тааруулж байх ёстой.
Өдөрт тасралтгүй 3 ба түүнээс дээш цагаас илүүгээр суудлын ажил хийдэг бол зүрхний өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг
-Зарим талаар сөрөг мэдээллүүд гарсаар байна. Бүтээгдэхүүн өндөр үр дүнтэй хэдий ч хорт хавдар үүсгэж байна гэдэг ч юм уу мэдээллүүд гарсаар л байна. Тэгэхээр та энэ тал дээр тайлбар өгөх нь зүйтэй болов уу?
-Ийм төрлийн асуудлаар манайд хандсан тохиолдол дэлхий даяар нийлээд арваас бага. Гэвч манай өөрийн болон хөндлөнгийн байгууллагуудын хийсэн судалгааны дүгнэлтээр тэдгээр гомдлуудын нэг нь ч манай бүтээгдэхүүнтэй холбоотой гэж нотлогдоогүй байдаг. Herbalife Nutrition компанид Харвард болон Иэлийн их сургууль зэрэг шилдэг сургуулиудыг төгссөн эрдэмтдээс бүрдсэн алба бий. Тэд бүтээгдэхүүний цуврал бүр дээр чанарын хяналт тавихаас гадна ирсэн гомдол нэг бүр дээр судалгаа хийдэг учраас итгэж болно.
Дээр нь нэмж хэлэхэд манай бүтээгдэхүүн үр суулгахаас эхлээд ургуулах, түүхий эд бэлтгэх, жинлэх, үйлдвэрлэх, савлах, тээвэрлэх, түгээх зэрэг нийт 14 шат дамжлагын турш дөрвөн төрлийн хяналтыг дамжиж байж та бүхний гар дээр очдог тул санаа зовох зүйлгүй. Ингэж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг компани ховор гэж хэлж болно.
-Таныг спортын анагаах ухааны чиглэлээр олон жил ажилласан туршлагатай, дэлхийн чансааны баг, тамирчдын эмчээр ажилласан туршлагатай гэсэн. Яагаад тус компанид зөвлөхөөр ажиллах болсон юм бэ.
-Би эмчийн ажлын гараагаа мэс заслын эмчээр эхэлж байсан. Мэс заслын эмч байна гэдэг бурханд ойрхон очих хэмжээний амаргүй боловч бас хүндтэй мэргэжил. Учир нь тухайн хүнийг үхлийн аюулаас аварч, эмчилдэг шүү дээ. Мэс заслын ширээн дээр мэс засал хийж байх үеийн мэдрэмж үнэхээр гайхалтай. Гэвч мэс заслын эмч байна гэдэг нэг хүнд их цаг зарцуулж, тухайн хүнд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болдог. Бүх амьдралаа эмнэлэг дээр өнгөрүүлэхийг хүсээгүйн дээр спортод сонирхолтой маань энэ чиглэлээр ажиллахад нөлөөлсөн.
Мэс засалч байхдаа хийдэг байсан ажлаа спортын анагаах ухааны салбарт ч адил хийж байсан. Цөөхөн хүнд төвлөрч ажиллаж байсантай адил олимп, тив дэлхийн аваргууд, сагсан бөмбөг, теннис, гар бөмбөг гээд бүхий л спортын тамирчидтай тулж ажилладаг болсон. Мэргэжлийн тамирчны эрүүл мэндэд анхаарна гэдэг нарийн төвөгтэй хэдий ч сайхан ажил. Тамирчдын гүйцэтгэлийг удаан хугацаанд нэгэн жигд барихын тулд маш их хөдөлмөр зарцуулдаг. Хэдий тамирчид маань өндөр амжилт үзүүлж байгаа хэдий ч жирийн иргэдтэй харилцах цаг хугацаа хомс байсан. Спортын анагаах ухааны салбар бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллаж эхэлсэн нь маш сайшаалтай. Бид өнөөдөр идэвхтэй дасгал хөдөлгөөн, зөв зохистой хоол, шим тэжээл нь эрүүл, урт удаан амьдрах үндэс нь гэдгийг мэддэг болсон.
Хүний бие угаас хүнсний бүтээгдэхүүнийг нөөцөлдөг учраас хуучин хооллолтдоо орох юм бол эргээд таргална
Энэ чиглэлээр 40 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн. Үүн дээрээ үндэслээд дасгал хөдөлгөөн, шим тэжээлтэй хоолны эерэг үр дүнг энгийн хүмүүст мэдүүлэхийн тулд ажиллаж байна.
Мэргэжлийн тамирчидтай удаан хугацаанд тулж ажилласан туршлага маань олон хүнд энэ талаар мэдлэг өгөхөд тус болдог.
Найман жилийн өмнө надад Herbalife Nutrition компаниас ажиллах санал ирсэн. Спортын анагаах ухаан өнөө үед урьдчилан сэргийлэх буюу дасгал хөдөлгөөн, зөв хооллолт дээр суурилж байна. Тиймээс ажиллах санал ирсний дараагаар компанийн талаар судалж эхэлсэн. Гурван сарын хугацаанд үйл ажиллагаа, түүх, ямар эрдэмтэд ажиллаж байна вэ гэдгийг судалтал дэлхийд алдартай, салбар салбартаа нэр хүндтэй эрдэмтэн, профессорууд, Нобелийн шагналтнуудаас бүрдсэн баг ажилладгийг мэдсэн. Ингээд л саналыг нь хүлээн авсан.
Энд ажилласнаар маш олон давуу талыг бий болгосон. Компанийнхаа гишүүдээр дамжуулаад нэг дор сая гаруй хүнд зөвлөгөө өгөх боломж нээгдсэн. Эмч хүн нэг дор ийм олон хүнд хүрч мэдлэгээ хуваалцах боломж тэр бүр олдохгүй шүү дээ. Дээр нь тус компани зөвхөн ашгийн төлөө бус ёс зүйтэй, хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулж, амьдралын зөв хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж, хамгийн гол нь шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас би энэ хамт олны нэг болж буйдаа маш их баяртай байдаг.
-Ярилцсанд баярлалаа.