Элон Маскын үүсгэн байгуулсан “Өрөмдлөгийн компани” өнгөрсөн долоо хоногт өөрсдийн үйлдвэрлэсэн 500 ам. долларын үнэтэй Огнемётыг/Галаар үлээгч/ зах зээлд нийлүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд 10000 ширхгийг борлуулжээ.
Компани бүтээгдэхүүнээ танилцуулснаас ердөө гурван цагийн дотор эхний мянган ширхгийг, тухайн өдөртөө дахин 2000 ширхгийг, улмаар өчигдөр гэхэд нийт тоо 10000 давж, нийт борлуулалтын орлого таван сая ам. доллар хүрсэн аж.
Тэрээр их хотын доогуур нүхэн зам барьж, түгжрэл бууруулах, тээврийн шийдлийг энэхүү Өрөмдлөгийн компаниараа гүйцэтгэх бөгөөд компанийнхаа нэрийн малгайг 50 мянган ширхгийг борлуулбал Огнемёт худалдаанд гаргана гэж амласандаа хүрч буй нь энэ юм.