Энэ сарын 28-нд Хавдар судлалын үндэсний төвд хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн.
Мэс засал долоон цаг үргэлжилсэн. Өвчтөний биеийн байдал сайн байгаа талаар ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн өнөөдөр мэдээллээ.
42 настай элэгний хорт хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Тэрээр өнөөдрөөс хоол идэж эхэлжээ. Тухайн өвчтөнд хамаатных нь хүн донор болсон бөгөөд биеийн байдал сайн, ердийн тасагт шилжжээ. Донор гурван сарын хугацаанд гам барих ёстой. Зургаан сарын дараа бие нь бүрэн хэвийн байдалд орно гэдгийг эмч нар хэлж байна.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслын талаар ХСҮТ-ийн эмчилгээ, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх хэлэхдээ “Хавдартай элгэнд амьд донороос элэг шилжүүлэн суулгаж буй анхных гэдгээрээ энэ удаагийн мэс засал онцлог. Гурван жил ХСҮТ-д хяналтад байсан, зайлшгүй мэс засал хийлгэх хэрэгтэй хүнийг сонгон мэс засал хийлээ. Энэ хагалгаанд орох шаардлагатай 20 орчим хүн байгаагаас биеийн байдал болон эмчилгээг харгалзан үзэж дараагийн иргэнд ирэх гуравдугаар сард хоёр өвчтөнд мэс засал хийх урьдчилсан төлөвлөгөөтэй байна” гэв.
Уг мэс заслыг хийхийн тулд өнгөрсөн 12-р сараас бэлтгэл ажлыг хийжээ.
С.Отгонжаргал