Samsung компанийн хагас дамжуулагчийн бизнес хурдацтай өсөж, дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч болсноор Intel компанийн өмнө оров. Үүгээр ч зогсохгүй компани одоо цахим валют олборлох чип бүтээхээр ажиллаж байгаа аж.
Компанийн төлөөлөгч TechCrunch-т өгсөн ярилцлагадаа “Samsung компани цахим валют олборлох чип бүтээхээр ажиллаж байна. Гэвч үүнээс илүү мэдээлэл өгөх боломж одоогоор алга” гэжээ.
Цахим валютын үнэ эрчимтэй өсөж, энэ төрлийн чипний эрэлт ч мөн нэмэгдсэн юм. БНСУ-ын хэвлэлд бичсэнээр Samsung компани энэ төсөлд Тайванийн TSMC компанитай хамтрахаар болжээ.
Энэ компани нь Хятадад төвтэй Bitmain-д чип нийлүүлдэг бөгөөд чипний эрэлт нэмэгдсэнээр улирлын орлого нь 350-400 сая ам. доллароор нэмэгдсэн аж.