-Шаардлагагүй албан тушаал бий болгож, оюутнуудын төлбөрийг үр ашиггүй зарцуулж байна-
МУИС-ийн багш нар сургуулийнхаа өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, 2012 оноос хойш захирлын үүрэг гүйцэтгэгч нар удирдах албан тушаалд ажиллаж байгааг хэллээ.
Тиймээс МУИС-ийн захирлын албан тушаалыг хараат бусаар, ил тодоор сонгон шалгаруулах ёстойг гэв.
Энэ талаар МУИС-ийн багш доктор Д.Амартүвшин “Захирлын албан тушаалыг шударгаар сонгон шалгаруулалт хийн томилж, төрөөс хараат бус байх ёстой. Гэтэл 2012 оноос хойш удирдах ажилтны ихэнх томилгоо төрөөс хамааралтай байна. Их сургууль гэдэг судалгаа шинжилгээний байгууллага байх ёстой, хэн нэгний эрх ашигт нийцүүлэн ажиллах ёсгүй, академик эрх чөлөө хэрэгтэй байна” гэв.
Сургуульд шаардлагагүй албан тушаалыг зохиомлоор бий болгож оюутнуудын төлбөрийг үг ашиггүй зарцуулсан байна. Хамгийн гол нь дээд боловсролыг олгох чадамж буурч, оюутнуудын сурлагын чанар муудсан тухай хэллээ. Үүнийг багш нартайгаа ажил хэрэгч уулзалт хийн асуудлыг шийдэх арга замыг боловсруулдаггүй байдалтай холбон тайлбарласан юм.
“Хангамж үйлчилгээний дарга байсан хүнийг АНУ руу хэлний курст явуулахын тулд 5 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгсөн. Гэтэл ар гэрт болон өөрт нь хүнд зовлон тохиолдсон бусад ажилчдад өгдөг мөнгөний хэмжээ хэлэхэд ч ичмээр. Мөн Эрдэнэт хот руу явсан томилолтын хөтөлбөрт тухайн томилолттой холбоотой ажлын ямар ч төлөвлөгөө байхгүй, зөвхөн өөрсдийн оройны хоол, хүлээн авалт, караоке, саун, амралт гээд ач холбогдолгүй зүйлсийг багтаасан зэргээс л үзэхэд МУИС-д ёс зүйн зарчим гэж алга. Энэ бол ноцтой байдал гэж үзэж байна” гэж МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн дэд профессор Д.Дашдулам ярилаа.