Нийтлэлч Э.Энэрэл
Өдгөө 56 настай ч Lau Fook-wing нэрээрээ өмнө танигдсан Andy Lau Tak-wah хаа ч гялалзаж явдаг. Гэхдээ урт хугацаанд амжилттай яваа карьераа царайны бядаар олж авсан юм биш. Өөрийн авьяас, дээр нь тодорсон сайн киноны дүрүүдээрээ Азийн хамгийн өндөр цалинтай жүжигчний алдраа хадгалсаар байна. Эхэндээ саад бэрхшээл тулгарч байсан хэдий ч тэрээр жүжиглэлтээс хөгжмийн салбар уруу орж чадсан цөөн хэдхэн жүжигчний нэг юм.
Lau багадаа дэлхийн том одод шиг боломжтой амьдралыг туулаагүй. Хүүхэд нас нь ядуу тарчиг өнгөрсөн. Гэр бүлээрээ Diamond Hill хэмээх ус ч байхгүй ядуусын даржин хороололд амьдардаг байв. 19 насандаа сургуулиа орхиж, жүжигчин болохоор зүтгэжээ. Тухайн үед харьцангуй бага туршлагатай байсан боловч TVB сувагтай гэрээ байгуулж чадсан нь маш том алхам болсон юм. 1982 онд телевизийн шоуны анхны дүрээ авчээ.
Тун удалгүй том дүрүүд хүлээн авснаар олны анхаарлын төвд орж, “The Emissary” хэмээх ТВ-ын кинонд гол дүрд тоглосон нь нэр алдрыг авчирчээ. “Return of the Condor Heroes”-ын бас гол дүрд тоглосноор цаашид гялалзах од нь гийжээ. “TBV All-Stars Challenge” хэмээх телевизийн оддын уралдаанд амжилттай оролцож, байр сууриа баталгаажуулан, Tony Leung, Michael Miu, Felix Wong, Kent Tong нарын хамт TVB-ын таван барын нэг болсон байна. Гэхдээ TVB сувагтай амжилттай ажиллаж байсан нь төгсгөл болов.
Тэд түүнтэй 5 жилийн тусгай гэрээ байгуулахыг хүсэхэд тэр татгалзжээ. Эцэст нь, тэд муудалцаж, TVB Lau-г хар дансандаа оруулж, хэдэн сар түүнтэй холбоотой бүхнийг эсэргүүцэж байв.Ингээд Lau кино урлагт хөл тавив. Shaw Brothers кино продакшн компанийн бүтээсэн “On the Wrong Track” хэмээх уран сайхны кинонд анх гол дүрд тогложээ.
Дараа нь “Rich & Famous”, “Tragic Hero”, “As Tears Go By” зэрэг олон кинонд тоглосон байна. Гэхдээ 2000 онд “A Fighter’s Blues”-т тоглосон дүрээрээ Хонконгийн киноны урлагийн нэр хүндтэй шагнал Golden Bauhinia Award-ыг хүртсэн нь түүний авсан анхны том шагнал байлаа. Шинэ зуун гарахтай зэрэгцэн Lau телевизийн одоос кино жүжигчин, цаашлаад шоу бизнесийн хүчирхэг нэгэн болжээ.
Тэрээр “Infernal Affairs” зэрэг кинонд тоглож, алдаршин, олон шагнал хүртсэн билээ. 1985-2005 онд Хонконгийн Box Office-ын No.1 жүжигчин болж, сүүлийн хорин хэдэн жилд 108 кинонд тоглохдоо нийт 1,722,275,816 HKD-ын орлого олжээ. Бусад жүжигчдийн жишгийг дагаж, Lau дууны ертөнц рүү хөл тавихаар шийджээ.
Гэхдээ түүний жүжигчний нэр алдраас болоод хөгжмийн карьер нь эхэндээ төдийлөн урагштай байсангүй. Анхны цомог нь амжилт муутай болсон ч тэр шантарсангүй. Харин “Would It Be Possible” хэмээх хоёр дахь цомог нь хамаагүй илүү амжилт олж, тэр хөгжмийн ертөнцөд байр сууриа хурдан хугацаанд дархалжээ.
Тэрээр 1990 RTHK Шилдэг 10 Алтан дууны шагнал хүртэж, 2007 оныг хүртэл жил бүр хамгийн багадаа нэг RTHK шагнал авсан байна. Ийм гайхмаар амжилтаараа Lau Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн “Кантопопын дөрвөн тэнгэрлэг хаан”-ы (бусад гурав нь Jacky Cheung, Aaron Kwok, Leon Lai) зэрэглэлд багтах болов.
Жүжиглэлт, хөгжмийн карьерын их ажлын хажуугаар Lau хүүхэд залуус, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сайн сайхны төлөө тууштай ажилладаг, хүмүүнлэгийн үйлстэн юм. Тэрээр 1994 онд хүүхэд залуусын боловсролын үйлсэд зориулсан Andy Lau Хүмүүнлэгийн сангаа байгуулжээ.
Олон нийтийн төлөө тасралтгүй ажиллаж, дэлхийн манлайлагч 10 залуугийн нэг болсон бөгөөд тэр тасралтгүй ажилласаар байна. Lau 2008 оны Сичуаны газар хөдлөлтийн хохирогчдод туслах Artistes 512 санхүү босгох аянд гол үүрэг гүйцэтгэжээ. Уг хүмүүнлэгийн ажлын идэвхтэй оролцоогоороо Hong Kong SAR-ын засгийн газраас “Энх тайвны шударга ёс” шагналыг хүртсэн юм. Тэр олон жил үерхсэн хятад гаралтай малайз найз бүсгүй Carol Chu-тайгаа гэрлэсэн, нэг охинтой ажээ.