-Өнөөдөр олон улсын аюулгүй интернэтийн өдөр-
Өнөөдөр олон улсын аюулгүй интернэтийн өдөр. 2004 онд Европын орнуудад тэмдэглэх болсон энэ өдрийг өдгөө дэлхийн 130 гаруй улс тэмдэглэж байна. Монгол Улс 2017 онд энэ санаачилгад нэгдэн 2018 оноос тэмдэглэж эхэлж буй юм.
Бага болон өсвөр насны хүүхдүүдээс эхлэн бүх насныхны дунд интертнэтийн зохисгүй хэрэглээ хүрээгээ тэлэх хандлагатай болсон энэ үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЦЕГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран цахим орчны зохистой хэрэглээний талаар хамтран ажиллахаар Ажлын хэсэг байгуулжээ.
Ажлын хэсгийнхэн интернэт тоглоомын газруудад тавих шаардлага, хяналтыг сайжруулах, бага насны хүүхдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлснээ өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун мэдээлэв.
ЦЕГ-ын Хүүхдийн тасгийн дарга Д.Будзаан, 2017 онд цахим орчинд бусдын нэр хүндийг гутаах, залилан мэхлэх, садар самуунд уруу татах зэрэг 228 гомдол цагдаагийн байгууллагад ирсэн. Үүнээс 21 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Улсын хэмжээнд цахим тоглоомын 400 гаруй газар үйл ажиллагаа явуулдаг. Интернэт тоглоомын газруудад шалгалт хийж 24 зөрчил илрүүлсэн бөгөөд шаардлага хангаагүй газруудыг хаах, зөрчлийг арилгуулах чиглэлээр ажиллаж байна. Шалгалт хоёрдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ гэлээ.
Монгол Улсын нийт хүн амын 35.6 хувь нь буюу 1.2 сая 0-18 насны хүүхэд байна. Хүүхдүүд цахим орчинд эцэг, эхийн хараа хяналтгүйгээр олон цагийг өнгөрүүлж байгаа юм. Иймд гадаадад сурах, ажиллах сайхан боломжийг олгосон мэдээлэлд хууртан хүн худалдах, эд эрхтэний наймааны золиос эрсдэл өндөр байгааг цагдаагийн ахмад Д.Будзаан анхааруулав.
ГЭРТЭЭ +18-ЫН ШҮҮЛТҮҮРТЭЙ ИНТЕРНЭТ ТАВИУЛБАЛ ХҮҮХДИЙГ ХАЛДЛАГААС ХАМГААЛНА
Харилцаа холбооны зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн Т.Батболд, Төрөл бүрийн шүүлтүүртэй программууд байдаг. Нөгөө талаас манай улсад интернэтийн үйлчилгээ эрхлэгч компаниуд тусгай зөвшөөрөл авахдаа +18-ын шүүлтүүртэй интернэтийг айл өрхүүдэд суурилуулдаг. Айл өрхүүд +18-ын шүүлтүүртэй буюу хар тамхи, мансуурал, садар самууныг сурталчилсан зэрэг мэдээлэлд хязгаар тавьсан интернэтийн үйлчилгээ авах боломжтой. Жишээлбэл, Мобинет, Скаймедиа, Юнивишн компаниуд энэ үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг. Иргэд гэрийнхээ интернэтийг филтертэй эсэхийг мэдэхгүй бол интернэтийн үйлчилгээ эрхлэгч компанидаа хандаж болно.
Бидний үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөнд гэр бүлийн интернэтийн хэрэглээнд филтер тавьж, гэрийн суурин компьютер болон гар утсандаа сонгон үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Улсын хэмжээнд 2.7 сая иргэн интернэт хэрэглэж байна. Үүнээс 2.4 сая хүн 3G, 4G үйлчилгээг авч байна. Тэгэхээр интернэт хэрэглэгчдийн 80 хувь нь гар утсаараа интернэтэд холбогдож байна гэсэн үг.
ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДҮҮД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛИЙГ ЯЛГАН ТАНЬЖ ЧАДАХГҮЙГЭЭС БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ
НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхдийн хөгжил хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа, Цахим технологи хөгжсөнөөр хүүхдийн амьдралын хэмнэлийг өөрчилж байна. Интернэтийн хэрэглээ бидэнд өргөн боломжийг олгож буй ч зохисгүй хэрэглээ нь сөрөг үр дагавар, эрсдэлийг бий болгосоор байна.
Ажиглалтаар охид фэйсбүүкт, хөвгүүд РС тоглоомд олон цагийг өнгөрүүлж, донтож байна. Цахим тоглоомд донтсон хүүхдийг эмнэлгийн тусламж үзүүлдэг СЭМҮТ-ийн 25 ортой тасаг өнөөдөр ачааллаа дийлэхгүй болсон. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан интернэтийг зохист хэрэглээг хэвшүүлэх асуудлыг Монголд үйл ажиллагаа явуулах чиглэлийнхээ нэг болгосон. Хүүхдүүд өөрт хэрэгтэй мэдээллийн ялган таньж мэдэхгүйгээс бэлгийн хүчирхийллийн золиос болох эрсдэл бий боллоо.
Иймд НҮБ-ын Хүүхдийн сангаас гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлж, юун түрүүнд энэ талын эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллах шаардлага бий боллоо. Хүүхдийн аюулгүй байдал, хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлөх материал цахим орчинд цацагдвал ямар арга хэмжээ авах, хэрхэн хариуцлага хүлээлгэх зэрэг чиглэлийн эрхзүйн орчин бүрдээгүй байна. Тиймээс бид ажлаа интернэтийн аюулгүй хэрэглээний талаар нөхцөл байдлын судалгаа хийхээс ажлаа эхлүүлнэ гэв.