Цагаан сарын өмнөхөн шижигнэсэн 20 гаруй залуус гурав хоногт багтаан өрх толгойлсон гурван хүүхэдтэй Г.Нарангэрэлийн байшинг бүхэлд нь засаж, дулаалж өглөө.
“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ынхан санаачилж зохион байгуулсан энэ ажилд Фэйсбүүкийн олон групп, компаниуд болон хувь хүмүүс нэгдэж, чадах бүхнээрээ тусалжээ.
Идэр есийн өвлийн хүйтэнд байшин нь хүйтэн, дулаалга гэх юмгүй, пийшин нь огт халдаггүй, галлахаар утаа нь яндангаар гадагшлахгүй, дотогш орж, байшингаа угаартуулчих шахам болдог байжээ. Мөн дотроо шалгүй, шороон дээр л амьдарч байсан аж.
Гурван хүүхэдтэй Г.Нарангэрэл 2002 онд осолд орсноос тархи нугасандаа гэмтэл авч, мартаж санадаг, татдаг болжээ. Тэрбээр хоёр жилийн өмнө ээжийгээ, ноднин нөхрөө алдсанаас болоод цочролд орж, бие нь муудан, амьдрал нь улам доройтсон байна.
Ингээд дунд охиноо хөдөө хадмынх руугаа явуулсан бөгөөд одоо гурван настай бага хүүхэд, есөн настай том охинтойгоо амьдарч байгаа аж. Том охин хичээл сурлагадаа их сайн, мэрийлттэй, үнэхээр бахархмаар гэдгийг “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын зохицуулагч Т.Мандахжаргал хэллээ.
Тус ТББ-ын зохицуулагч Т.Мандахжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Г.Нарангэрэл бүсгүйн гэрийг дулаалах хандивын үйлсэд хэчнээн хүн оролцож тусалсан бэ. Байшинг танигдахааргүй болтол сайхан засжээ?
-Гуравхан хоногийн дотор бие биеэ танихгүй 20 гаруй залуус үдшийн 23 цаг өнгөртөл сайн дураараа ажиллаж, байшинг нь бүрэн дулаалж өглөө. “Монгол Базальт” компаниас маш их дулаалгын материал өгсөн. Дулаалгын хөвөнгөөр байшингийн хана, шал, тааз гээд бүгдийг нь дулааллаа. Мөн хүмүүсийн хандиваар 3 сая төгрөг цугласан. Дулаалгын хөвөнг тогтоож барихад мэдээж бусад барилгын материал шаардлагатай тул хандивын ихэнх мөнгөөр бид бусад барилгын материалаа авлаа.
Одоогоор нарийн тооцоолол хийж, хандив өгсөн байгууллагууын жагсаалтыг гаргаж амжаагүй байна. Гэхдээ маш олон байгууллага, хувь хүмүүс хандив өргөж, плитка, зуух, угаалгын машин, хөргөгч, хивс, Г.Нарангэрэлд болон хүүхдүүдэд нь хувцас гутал, шинэ куртка, хөнжил гудас бэлэглэлээ. Бид гэрийн түмпэн саваас эхлээд аяга таваг, хэрэгцээний эд зүйлсийг худалдаж авлаа.
Бид пийшинг буулгаж, ханыг зузаалаад, хаалга солиод, шалыг дулаалж, шалны халаалт хийж, хулдаас тавин, өөрсдөө заслаа хийсэн.
Шаланд 20 см, таазанд 10 см, дээшээ 20 см, ханаа 15 см дулаалсан. Мөн төслийн зуух тавьсан. Хүүхдийнх нь аюулгүй байдлыг хангаж манай залуус өдөржин гагнаж,зуухны хамгаалалт хийж өгсөн.
Шалны халаалт тавьчихвал цахилгааны мөнгө нь их гарчихна гээд хоёр тарифтай тоолуур авч өглөө. Дулаан орохоор байшингийн гадна талыг нэг компани дулаалж өгье гэсэн. Одоо хүйтний улиралд дулаалж болдоггүй юм байна.
- Газар эзэмших хүсэлт гаргасан гэсэн пост бас байсан?
-Тийм пост байсан. Биднээс өөр хүмүүс хөөцөлдөж өгч байгаа болохоор сайн мэдэхгүй байна. Уг нь энэ байшин, газар нь Г.Нарангэрэлийн ээжийнх нь юм билээ. Даанч одоо хүртэл өмчилж авч чадаагүй гэсэн. Ээж, аав нь бурхан болсон.
-Бие нь тааруу гэсэн. Группт байдаг уу?
-Үгүй, групп байдаггүй юм билээ. Группт оруулах талаас нь хөөцөлдөж байна.
-Өнөөдөр байшинг нь хүлээлгэж өглөө. Г.Нарангэрэл ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Г.Нарангэрэлийг хүүхдүүдтэй нь хоёр хоног зочид буудалд байрлуулаад, хоол хоногийн мөнгийг +30 группын залуус төлсөн. Гэртээ ирээд маш их баярласан. Одоо гэрээ улам сайхан арчилж, хүүхдүүдээ сайн сургах л үлдлээ дээ гэж хэлж байна билээ.
-Баярлалаа та бүхэнд. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай