SpaceX-ийн Falcon Heavy АМЖИЛТТАЙ хөөрлөө

Сэтгүүлч А.Ихсанаа

2018-02-07 04:41 GMT+8

Яг одоо SpaceX компани өөрсдийн бүтээсэн хамгийн хүчирхэг пуужингаа хөөргөх гэж байна

Хугацаагаар эрэмбэлж харах :
11:00 2018-02-07

Falcon Heavy пуужингийн голын пуужин Атлантын далайд явсан дрон дээр газардаж чадаагүй аж. Газардах үед ашигладаг гурван хөдөлгүүрийнх нь ганц нь л ажиллсан учраас пуужин дроноос 100 орчим метрийн цаана усанд унажээ. Гэсэн хэдий ч гурван пуужингийн хоёрыг нь амжилттай газардуулж чадлаа

05:00 2018-02-07

SpaceX түүх бүтээж, хамгийн хүчтэй пуужингаа амжилттай хөөргөөд зогсохгүй амжилттай газардууллаа. Яг одоогийн байдлаар Атлантын далайд байгаа дрон хөлөг дээр газардах ёстой байсан голын пуужин амжилттай газардсан эсэх нь хараахан тодорхой болоогүй байна.

04:53 2018-02-07

ЗАХЫН ХОЁР ХӨДӨЛГҮҮР АМЖИЛТТАЙ ГАЗАРДЛАА...

04:53 2018-02-07

Хөдөлгүүрүүд газардаж байна.

04:51 2018-02-07

Ийнхүү Элон Маскын хувийн автомашин сансарт хөөрсөн дөрөв дэх цахилгаан хөдөлгүүртэй автомашин болоод зогсохгүй, Ангараг гарагийн тойрог зам руу замдаа орлоо. 

04:50 2018-02-07

Зэргэлдээ болон голын хөдөлгүүр хөлгөөс амжилттай саллаа. Одоо тун цөөхөн хормын дараа эхний хөдөлгүүрүүд газардахад бэлэн болно

04:49 2018-02-07

Захын хоёр пуужин их биеэс амжилттай саллаа.

04:47 2018-02-07

Пуужин хөөрөөд хоёр минут өнгөрч байна...

04:46 2018-02-07

Пуужингийн ачаанд Тесла Roadster загвараас гадна Starman хэмээх хиймэл хүн, SpaceX компанийн 6000 ажилчдын нэрийг сийлсэн хавтан, их хэмжээний мэдээлэл агуулсан 5D диск хүртэл багтжээ.

04:42 2018-02-07

Пуужин хөөрөхөд ердөө хоёр хүрэхгүй минут үлдээд байна. Харин нислэгийн цонх цаг дуусахад 18 минут дутуу байна.

04:40 2018-02-07

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3196 санал өгсөн байна.

Дээшээ