Өвлийн олимпод оролцох Монголын тамирчид ийм хувцсаар гангарна


2018-02-07 15:12 GMT+8

"Пёнчан 2018" Өвлийн XXIII олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдын хувцсыг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц танилцууллаа.

Олимпод оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үеэр өмссөн байсан хувцас нэлээд шүүмжлэл дагуулсан тул тэрбээр “жинхэнэ” өмсгөлийг нь танилцуулж байгаа нь энэ аж.

Энэ удаагийн олимпод оролцох тамирчдын хувцсыг өнгөрсөн жил Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Очирсүрэн нартай өнгөрсөн жил хамтран, Биеийн тамир, спортын газрын санхүүжилтээр Финлянд улсад хийлгэсэн байна.

БТСГ-ын дарга Ц.Шаравжамц олимпийн нээлт хүртэл нууцалж байгаад гэнэтийн бэлэг барина гэж бодож байсан талаараа өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.  

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 1581 санал өгсөн байна.

Дээшээ