Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсад хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй олон улсын байгууллагын төслийн танилцуулга, 2018 оны ажлын төлөвлөгөөтэй танилцжээ.
Мөн Хууль сахиулахын их сургуулиас хийсэн “Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн болон хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл” судалгааны ажлын тайлантай танилцаж, саналаа солилцсон байна.
Сүүлийн таван жилд хүүхдийн эсрэг 32 төрлийн 7242 гэмт хэрэг гарч, эдгээр гэмт хэргийн улмаас нийт 7354 хүүхэд хохирчээ.
Манай улсад 2013-2017 онд насанд хүрээгүй хүмүүсээс 5150 гэмт хэрэг үйлдсэний 37 хувийг хөнгөн, 49 хувийг хүндэвтэр, 13 хувийг хүнд, 1 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж байна.
Хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн тоон мэдээллээс харахад Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудад гэмт хэргийн тоо өссөн, Дархан-Уул, Дорноговь аймаг өөрчлөлтгүй, бусад аймагт буурсан үзүүлэлттэй байна гэж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс мэдээллээ.