Хүйтэн сэрүүн уур амьсгалтай манай улсад бөөр, шээсний замын эмгэг түгээмэл байдгийг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Бөөрний эмгэг дундаа бөөрний хорт хавдрыг дурангийн мэс заслын аргаар авах хагалгааг “Интермед” эмнэлгийнхэн эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Энэ мэс заслын талаар тус эмнэлгийн мэс заслын эмч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.
-Бөөрний хорт хавдар манай улсад хэр түгээмэл байдаг вэ?
-Элэг, ходоодны хорт хавдартай харьцуулахад харьцангүй бага боловч улсын хэмжээнд өвчлөл эхний аравт багтдаг. Бөөрний хорт хавдрын 90 хувь нь бөөрний өөрийн буюу Renal Cell carcinoma эдийн хавдар байдаг. Бөөрний олон янзын өвчин бий. Тэр дундаа бөөрөнд чулуу үүсэх, бөөрний хортой, хоргүй хавдрууд, бөөрний гаж хөгжил, тэвшинцрийн эмгэг өөрчлөлт зэрэг өвчнүүдийн хүнд хэлбэрүүд манайд түгээмэл тохиолдож байна.
-Бөөрний хорт хавдрыг дурангийн мэс заслын аргаар авах хагалгааг танайх хэзээнээс хийж байна вэ?
-Бөөрний хорт хавдрын гол эмчилгээ нь мэс заслын эмчилгээ. “Интермед” эмнэлэгт бөөрний хорт хавдар, бөөрний тэвшний хавдрыг дурангийн аргаар эмчлэх мэс заслыг хийгээд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд манай эмнэлэг болон Сонгдо эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт нийт 30 гаруй хүнд хагалгаа хийгээд байна.
Бөөрний хорт хавдрыг өмнө нь 12 дугаар хавирганы доод түвшинд 20-30 см-ийн зүслэг хийж бөөрийг бүтнээр авах эсвэл таллаж тайрах мэс засал хийдэг байсан. Харин дурангийн мэс заслыг хийхдээ хэвлийн хажуу хэсэгт гурван газарт 1.5-3 см-ийн зүслэг хийж байна.
-Энэ мэс заслын давуу тал нь юу вэ?
-Бөөрний хорт хавдрыг өмнө нь 12 дугаар хавирганы доод түвшинд 20-30 см-ийн зүслэг хийж бөөрийг бүтнээр авах эсвэл таллаж тайрах мэс засал хийдэг байсан. Том зүслэг хийхийн хэрээр өвчтөнд зовиур шаналгаа ихтэй, мөн эдгэрэлт удаан. Харин дурангийн мэс заслыг хийхдээ хэвлийн хажуу хэсэгт гурван газарт 1.5-3 см-ийн зүслэг хийж байна.
Бөөрний хорт хавдрыг дурангийн аргаар авах мэс заслыг манай эмнэлгээс гадна УБ-Сонгдо, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн эмч нар Солонгос, Япон профессоруудаас суралцан хийж байна. Энэ бол Японы Токушима их сургуулийн профессор Канаяамагийн хийдэг мэс заслын арга техник л дээ. Бөөрний хорт хавдрыг дурангийн аргаар хэвлийн арын зайг ашиглан хийдэг мэс засал. Энэ хагалгаа олон давуу талтай. Хагалгааны дараа хэвлийд наалдац үүсэхгүй.
Хэвлийн хөндий рүү орохгүй учир хэвлийн эрхтнүүд гэмтэх магадлал бага, судасны хүрц ойрхон, ивэрхий үүсэхгүй давуу талтай. Хагалгаанаас хойш 2-3 хоногийн дараа ямар ч зовиур шаналгаагүйгээр босоод ирнэ. Хагалгаа хийлгэсний дараа хөдөлмөрийн чадвар сэргэх хувь гэж байдаг. Дурангийн хагалгаа хийлгэсэн хүнийг харж байхад дунджаар 7-14 хоногт бие нь хэвийн байдалд шилжиж, ажил төрөлдөө яваад эхэлдэг.
-Бөөрний хорт хавдраар ямар насныхан өвчилж байна?
-Ихэвчлэн 40-өөс дээш насныханд тохиолддог. Сүүлийн үед 20-30 насныхан ч энэ өвчнөөр оношлогдож байна.
-Энэ төрлийн хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?
-Төрөл бүрийн пакеталсан удаан хадгалдаг бүтээгдэхүүнийг аль болох бага хэрэглэх нь зүйтэй. Тамхи татах нь бөөрний хорт хавдар үүсгэх магадлалыг нэмэгдүүлж байна. Мөн удамшлын шалтгаан байж болно. Хүйтэн сэрүүн уур амьсгалтай манай нөхцөлд өвөлдөө даарч хөрөхгүй, дулаан хувцаслах нь бөөр шээсний замын эмгэгээс хол байх сэргийлэлтийн анхны алхам юм.
-Бөөрний хорт хавдрын үед биед ямар шинж тэмдэг илрэх бол?
-Бөөр цуллаг эрхтэн учир онцгой содон шинж тэмдэг мэдрэгдэхгүй, өвдөлт багатай байдаг. Хүнд мэдрэгдэх хэмжээнд хүрэхэд өвчин хожуу шатандаа орсон байх нь элбэг. Бөөрний хавдар томорч тэвшинцэр рүү нэвчин ургасан тохиолдолд болон бөөр шээсний замын эмгэг, мөн бөөр чулуужих өвчний үед цустай шээх, ууц нуруугаар өвдөх, ядрах сульдах, турах зэрэг хавдрын ерөнхий шинж тэмдгүүд илэрч болно.
Дурангийн аргаар мэс засал хийлгэсэн хүн хагалгаанаас хойш 2-3 хоногийн дараа ямар ч зовиур шаналгаагүйгээр босоод ирнэ.
Иймээс шээс, цусны ерөнхий шинжилгээ болон хэвлийн ЭХО зэрэг энгийн шинжилгээнүүдийг хийлгэж эрт илрүүлэх нь зүйтэй. Бөөрний хавдрыг баталдаг хамгийн гол оношлогоо бол компьютер томографийн шинжилгээ юм. Энэ шинжилгээгээр хортой болон хоргүй хавдрыг ялган оношлоход чухал байдаг.
Хоёр бөөр хоёулаа хавдраар өвчилсөн тохиолдол байдаг уу?
-Цөөн боловч тохиолддог. Энэ тохиолдолд бөөрийг таллаж, хэсэгчлэн тайрах мэс заслын эмчилгээ хийнэ. Бөөрийг тайрсан ч урьдын адил үйл ажиллагаагаа явуулж байдаг. Бөөр хүний цусан дахь хортой, хэрэггүй зүйлсийг шүүж гаргах үүрэгтэй ганц эрхтэн шүү дээ.
-Бөөрний хорт хавдрыг дурангийн аргаар авах хагалгааны үр дүн ямар байна вэ?
-Бид бүхэн энэ хагалгааг жилийн өмнөөс хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 30 хүнийг дурангийн мэс заслын аргаар эмчилснээс нэг өвчтөн давтан мэс засалд орсон, хагалгааны үргэлжлэх дундаж хугацаа 180 минут, дундаж ор хоног дөрөв хоног байна. Манай эмнэлэг мэс заслын багаж хэрэгсэл, халдвар хамгаалал сайтай, шархны идээлэлтийн хувь маш бага байдаг.