Дэлхийн олон улсаар аялах төсөөлөлд “санхүүгийн дүүрэг” гэдэг нэршил нэг их сэтгэл догдлуулахгүй нь лав. Харин Нью Йорк бол өөр. Аялагчид бусад хотод явж байгаад банк, санхүүгийн байгууллагатай тааралдвал буруу газар явж байна гэж үзээд газрын зургаа даруй гаргаж хардаг.
Гэтэл Нью Йоркийн Манхэттэны өмнөд хэсэг дэх санхүүгийн дүүрэг бол хотын хамгийн олон жуулчин хүлээн авдаг газар юм. Яагаад хаа сайгүй байдаг тэнгэр баганадсан өндөр барилга, албаны хувцастай хүмүүс сонирхол татах гэж?
Нью Йоркийн санхүүгийн салбарын соёл болон хурд нь хүмүүсийг татахаас гадна энэ хавийн хувьсан өөрчлөгдсөн түүх ч сонирхолтой. 1929 оны хөрөнгийн зах зээлийн сүйрэл 1920-оод оны алтан өдрүүдэд цэг тавьж, Нью Йорк төдийгүй дэлхийг их хямралд оруулжээ.
Нью Йоркийн Хөрөнгийн Биржийн эргэн тойрны гудамжнуудад хүмүүс цугларч, банкнуудын урд бөөгнөрсөн хүмүүсийн зураг тухайн цаг үеийг илэрхийлдэг зураг болсон юм. Эдийн засаг эргэн сэргэж, Холливудын тусламжтайгаар санхүүгийн дүүрэг, энд ажилладаг хүмүүсийн талаарх сонин хачин зүйлс улам сонирхол татах болов.
Энэ хавийг зорьж үзвэл зохилтой дэлхийн хөрөнгөтөн нийгмийн газар нутаг юм. Алдарт Wall Street-д хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг Нью-Йоркийн Хөрөнгийн Бирж байдаг. Гаднах гоё сайхан байдал нь хүмүүст эдийн засаг дахин сэргэсэн мэт итгэл төрүүлж байсан ч 2007/2008 оны санхүүгийн хямралын үед олон хүн ажилгүй болсноор үнэн төрх нь олонд ил болсон юм.
Ажилгүй болсон хүмүүс өөрсдийн эд зүйлстэй хайрцгийг тэврэн явж байгаа нь сонин хэвлэлийнхний хувьд завшаантай үзэгдэл болж байв. 2011 онд хэвлэлийнхэн “Wall Street-ыг эзэлье” хөдөлгөөний талаар мэдээлэл бэлтгэхээр багширч байлаа.
Энэ нь сүйрэл рүү хөтөлсөн банк, бусад санхүүгийн байгууллагуудын эрсдэлтэй, хайхрамжгүй байдлыг эсэргүүцсэн жагсаал юм. Энэ дүүрэгт аялагч бүр очих хэрэгтэй. Түүх, архитектур, уур амьсгалынх нь аль нь ч танд таалагдаж магад. Хуучин барилгуудын зарим нь хямралын үеийнх бөгөөд 40 Wall Street-ыг сүйрлээс хэдхэн сарын дараа 1930 онд барьж дуусгасан юм.
2014 онд баригдсан One World Trade Center дэлхийн хамгийн өндөр барилга болсон бөгөөд зэргэлдээх 3 World Trade Center-ыг энэ жил нээх юм. Эдгээр барилга нь Нью Йоркийн хамгийн чухал газруудын нэг болох 9/11-ний дурсгал, музейн дэргэд байдаг.
Энэ дурсгал нь террористууд Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг довтолсон 2011 оны 9-р сарын 11-нд зориулагдсан юм. Wall Street-ээр алхаагүй бол сайн аялаагүй гэсэн үг. Энэ бол бүр 1685 оны бүсийн газрын зурагт тэмдэглэгдэж байсан хуучин гудамжнуудын нэг. Энд л 1711-1762 оны хооронд Нью Йоркийн хамгийн анхны боолын худалдаа явагддаг байсан.
Энэ л гудамжинд 1789 онд Жорж Вашингтон анх АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөж, үг хэлсэн юм. Гудамжны хамгийн алдартай хэсэг бол 11 Wall Street-д байрлах Нью Йоркийн Хөрөнгийн Бирж юм. Bowling Green-д байрлах Мөргөх гэж байгаа бух-ны хөшөө Wall Street-ын нэрийн хуудас болдог.
Хөрөнгөтөн нийгмийн эрх мэдэл, түрэмгийллийг илэрхийлдэг энэхүү хөшөөг уран барималч Arturo Di Modica хийжээ. 2017 онд уран барималч Kristen Visbal санхүүгийн салбар дахь хүйсээр ялгаварлах байдлыг эсэргүүцэж, Улангассан бух-ын өөдөөс Аймшиггүй охин хэмээх баримлаа байрлуулснаар хэл аманд өртсөн юм. Эсэргүүцэгч 2 хөшөө өдгөө тус бүр эсэргүүцэх хөдөлгөөний төгс илэрхийлэл болжээ.
Нью Йорк хотоор аялж байгаа хүн бүр Манхэттэны энэ дүүрэгт очиж үзэх хэрэгтэй. Өдөр бүр эрч хүч оргилсон эдгээр гудамжнуудыг хэдэн зуун хүн зорьдгийн учрыг өөрөө олоорой.
Woovoo аппликейшнийг татах:
Woovoo Facebook хуудас