ХҮЙТНИЙ АМ ЦААШЛААГҮЙГ САНУУЛАВ
Өнгөрсөн долоо хоногт цаг агаар харьцангуй дулаан байсан ч энэ долоо хоногийн дундаас эхлэн хүйтэрсэн.
Хүйтний ам цаашлах хараахан болоогүйг сануулж, цасан шуурга шуурсны улмаас Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хаав. Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч автотээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж Зам, тээврийн хөгжлийн сайд дээрх шийдвэрийг гаргасан юм.
Хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус хүрч хүйтэрсэн бөгөөд Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөөдрөөс хүйтний эрч сулрах юм.
Цаг агаар хүйтэрсэн өдрүүдэд онцгой байдлын алба хаагчид цасан суусан машин, шуурганд төөрсөн иргэдийг цаг алдалгүй авран хамгаалах ажиллагааг зохион байгуулсан. Одоогийн байдлаар хаагдсан зам, даваа байхгүй бөгөөд өнгөрсөн өдрүүдэд засвар арчлалтын байгууллагууд, шуурхай ажлын хэсгүүд хариуцсан чиглэлдээ замын зорчих хэсэг дээр шуурч тогтсон, нарийссан хэсгүүдыг цэвэрлэн ажиллалаа.
ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХЭДИЙД Ч ЗАРЛАЖ МАГАДГҮЙ
УИХ-ын намрын ээлжит чуулган баасан гарагт хаалтаа хийлээ. Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган ажлын 93 өдөр чуулж, УИХ-ын нэгдсэн чуулган 39, Байнгын болон Дэд хороод 132 удаа хуралдаж, бие даасан 18, хуульд өөрчлөлт оруулах тухай 95, нийт 125 хууль, УИХ-ын 54 тогтоол хэлэлцэн баталсан байна.
Намрын чуулганы хаалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн бөгөөд тэрбээр “Одоо тулгамдсан асуудлуудыг мөнгө бус, ухаантай царайлж улс төржих бус сэтгэл зүрх л шийднэ. Та бүхэн монголчуудынхаа төлөө, иргэдээ ажилтай, орлоготой байлгахын төлөө сэтгэл гаргаж чадвал шийдэл олдоно. Мөнгө ч олдоно. Гол нь хүсэхгүй, хийхгүй байна. Сандал ширээнд илүү ач холбогдол өгч, тансаг машинаар зорчихыг зорилгоо болгож байна” гэдгийг сануулсан юм.
Харин УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг дүгнэхдээ,
Намрын чуулганаар төлөвлөсөн асуудлаа амжилттай шийдвэрлэн, өндөрлөж байна. Улсын Их Хурал Төв банкны удирдлагын 2012-2016 оны хооронд явуулсан алдаатай үйл ажиллагаа, түүнээс улбаалан эдийн засаг, санхүүгийн салбарт үүссэн хүндрэл, бэрхшээлд дүгнэлт хийж, Төв банкны болон банкны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр холбогдох хуулиудыг баталлаа. УИХ “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг тусгаж, баталлаа.
2018 оны төсөвт нийт 32 сургууль, 87 цэцэрлэг шинээр барьж, 29 сургууль, 15 цэцэрлэгийн барилгыг өргөтгөх зардлыг тусгаснаар ерөнхий боловсролын сургууль 3 ээлжээр хичээллэдэг, сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт өгдөг байдлыг халах боломжийг УИХ-аас бүрдүүллээ.
“Цалинтай ээж” хөтөлбөрийн дагуу 0-3 насны хүүхдээ асарч байгаа 135 мянга орчим ээжид сар бүр 50 мянга, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 16.5 мянга орчим эх, эцэгт улирал тутам 240 мянган төгрөг олгох хуулийг баталсан.
Малчдын тэтгэврийн насыг бууруулснаар 2018 онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгох бөгөөд түүнд 44.6 тэрбум төгрөг,бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд 137.4 тэрбум төгрөг баталж, 393 мянган ахмадын тэтгэврийг нэмэгдүүллээ.
Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 64 орчим хувийг ажлын байраар хангаж байгаа жижиг, дунд үйлдвэрийн салбарыг бүх талаар дэмжих нь төрийн үүрэг мөн. Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийн үүсвэрийг 62.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 99.2 тэрбум төгрөг болголоо” хэмээн хийсэн ажлуудаа дурдсан.
Чуулган завсарласан ч цаг үеийн шаардлагаар ээлжит бус чуулган хэдийд ч зарлаж болох УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдсэн.
ӨВЛИЙН ОЛИМПОД ОРОЛЦОХ БАГИЙГ ДАГАСАН МАРГААН
Хүн төрөлхтний спортын их баяр наадам “Пёнчан-2018” Өвлийн XXIII олимп баасан гарагт Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэлсэн. Манай улсаас энэ удаагийн өвлийн олимпод хоёр тамирчин оролцож байна. Тодруулбал, гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар эх орноо төлөөлөн өрсөлдөх юм. Өвлийн олимптой холбоотойгоор нийгмийн сүлжээнд иргэдийг бухимдуулсан хоёр асуудал дэгдэв. Нэгдүгээрт тамирчдын өмсгөл, хоёрдугаарт Монголын багийн бүрэлдэхүүнд хоёр тамирчин, нэг дасгалжуулагчийг дагалдан явж буй баг нүсэр байгааг шүүмжилсэн юм.
"Пёнчан 2018" Өвлийн XXIII олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг үдэн гарган үеэр өмссөн байсан хар хөх өнгийн хослол болон хар өнгийн хүрэм иргэдийн шүүмжлэлийн бай болоод байсан бол Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц олимпийн үеэр өмсөх өмсгөлийг гэнэтийн бэлэг болгон танилцуулах гэж байснаа хэлэн тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцсыг нь танилцуулсан.Энэ удаагийн олимпод оролцох тамирчдын хувцсыг өнгөрсөн жил Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Очирсүрэн нартай өнгөрсөн жил хамтран, Биеийн тамир, спортын газрын санхүүжилтээр Финлянд улсад хийлгэсэн байна.
Харин хоёрдугаарт "Пёнчан 2018" Өвлийн XXIII олимпийн наадамд оролцож буй багийн бүрэлдэхүүний талаар нийгмийн сүлжээгээр багагүй маргаан дэгдээсэн. Хоёр тамирчин олимпод оролцох байтал дагалдан 20 гаруй хүн явж байна гэх мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл манай улсаас хоёр тамирчин нэг дасгалжуулагчийн хамт оролцож буй бөгөөд Монголын багийн бүрэлдэхүүнд нийт 12 хүн багтаж байгаа талаар Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээлж байна. Тэдний олимпийн багийн бүрэлдэхүүнд ямар үүрэгтэй оролцож буй болоод зардлыг хаанаас гаргаж буй талаар дэлгэрэнгүй мэдээллийг тэд өгсөн юм.
МАХН-ЫН ДАРГААР Н.ЭНХБАЯР УЛИРАН СОНГОГДОВ
МАХН-ын II их чуулган болж, дүүрэг, сум, хороо зэрэг намын анхан шатны нэгжээс 1044 төлөөлөгч оролцлоо.
Их чуулганы төлөөлөгчид Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн бөгөөд энэ удаагийн чуулганаар
- МАХН-ын дүрмийн өөрчлөлт,
- намын даргыг сонгох,
- Мөрийн хөтөлбөрийг батлах,
- шинэ Дээд Үндсэн хууль зэрэг чухал асуудлуудыг хэлэлцсэн.
Хоёр дахь удаагийн их чуулганаар МАХН-ын даргаар Н.Энхбаярыг улираан сонгосон байна. “Ард түмэн, Шударга ёс, Хөгжил дэвшил” уриатай зохион байгуулсан чуулган нээлттэй болсон бөгөөд “Чуулганы хамгийн гол зорилго нь төрийн дээд эрх мэдлийг хэдхэн гэр бүл барьж байна. Үүнийг бид ард түмэнд шилжүүлэн өгөхийг зорино. Шинэ дээд үндсэн хуулиа баталгаажуулах” гэдгийг МАХН-ын дэд дарга С.Ганбаатар илэрхийлсэн.
Чуулгантай холбоотойгоор тус намын хэсэг гишүүд Н.Энхбаярыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн хэвлэлийнхэнд хандсан. Тэд жирийн гишүүдийн санаачилгаар хийсэн МАХН-ын их чуулганы үйл ажиллагааг Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс мушгин гуйвуулж байгааг хэлсэн бөгөөд О.Баасанхүүг хамгийн их гутааж чадсан хүнд 5 сая, түүний эсрэг өлсгөлөн зарлавал 10 сая төгрөг өгөх социалист уралдаан зарласан гэдгийг ч хэлж байв.
Ямартай ч МАХН-ын II их чуулган хоёр өдрийн турш үргэлжлэн, өндөрлөлөө.
2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАХИЛГААН ХАЛААГУУР ҮНЭГҮЙ ТАРААЖ БУЙ НЬ ШИЙДЭЛ МӨН ҮҮ
Улаанбаатарын утааг үлдэн хөөх гарцаагүй нэг шийдэл нь гэр хорооллыг цахилгаан халаагуур, “утаагүй” зуухаар хангах явдал хэмээн энэ Засгийн газар тодорхойлсон. Яндангүй болгосноор тэд агаарын бохирдлыг 60 орчим хувиар бууруулна хэмээн тооцоолж буй.
2018 онд гэр хорооллын 23 хорооны 21,362 айл өрхийг 4 кВт-ын чадалтай цахилгаан халаагуур хэрэглэх техникийн боломж бүрдүүлэх, 20 агаарын шугамын ачааллыг хөнгөлөх, 11 агаарын шугамын утасны нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, мөн цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай 4198 айл өрхийн цахилгаан хангамжийг шинээр шийдвэрлэх зэрэг бусад ажилд 50 тэрбумыг төсөвлөсөн талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлсэн.
Тэгвэл цахилгаан халаагуур үнэгүй тараах нь шийдэл мөн эсэх талаар сэтгүүлч Г.Одгарав сурвалжиллаа. Г.Одгаравын “2 САЯ ТӨГРӨГИЙН цахилгаан халаагуур ҮНЭГҮЙ тарааж буй нь ШИЙДЭЛ мөн үү” нийтлэлийг онцолж байна.
“БИЕ ӨВДӨЖ ЭХЭЛБЭЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХООЛОО ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ”
Эрүүл, зөв зохистой хооллолт аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхам. Хэрэв таны бие өвдвөл хамгийн түрүүнд хоол тэжээлдээ өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг “УБ Сонгдо” эмнэлгийн Хоол, шим тэжээлийн албаны дарга Б.Энэрэлт хэлж байна.
Бидний эрүүл, өвчин зовлонгүй амьдрах боломж нь өдөр тутамд идэж, ууж буй зүйлстэй салшгүй холбоотой. Монгол түмний уламжлалт сар шинийн баярын дараа эмнэлгүүдэд ходоод нь өвдсөн, хямарсан, түгжирсэн, гүйлгэсэн, цөс өвдсөн гээд хоол боловсруулах эрхтний өөрчлөлттэй хүмүүсийн тоо ихэсдэг.
Тиймээс цагаан сараар хоолны зохистой байдлыг хэрхэн хангах болоод ерөөс эрүүл мэндээ хамгаалахын тулд хооллолтын тал дээр бид юуг анхаарах ёстойг зөвлөсөн Б.Энэрэлт эмчийн ярилцлагын онцолж байна.