Золгүй явдлын улмаас арвангурван настайдаа өрөөсөн хөлөө тайруулсан ч амьдралд толгой гудайлгалгүй, түүгээр ч үл барам марафон гүйлтээр хичээллэн, чамлахааргүй амжилт гаргасан Отгоны Саранчулуунтай ярилцлаа. АШУҮИС-ийн Зан үйл, нийтийн эрүүл мэндийн тэнхимд багшилдаг тэрбээр марафоноор хичээллэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спорттой нөхөрлүүлэх, дэмжих зорилгоор үүсгэн байгуулсан “Achilles international” байгууллагын Монгол дахь салбараар дамжуулан сайн үйлсийн олон ажил зохион байгуулдаг юм билээ.
-Та долоо хоногийн бямба гариг бүр ууланд явган аялдаг гэсэн. Ууланд алхахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тайвшрал, эрх чөлөө мэдэрдэг. Өөртэйгөө ярих, сэтгэл санаагаа тайвшруулах, элдвийг эргэцүүлэх, шинийг эрэлхийлэх боломж олддог. Замын дунд шантармаар, больмоор санагдсан ч гүрийсээр оргилд гарах хамгийн сайхан. Гүнзгий амьсгаа аван, тэнгэр рүү харахад хэчнээн гоё мэдрэмж төрдөг гэж санана. Өөрийгөө ялж буйн нэг хэлбэр юм уу даа. Өнөөдөр (уржигдар) далайн түвшнээс дээш 2000 гаруй метр өндөрт оршдог Арцтын ам руу алхсан. Ер нь тогтсон жимээр бус заримдаа шинэ зам нээн, хүн явдаггүй бартаа саад туулах дуртай.
-Шинэ зам нээн алхдаг шигээ амьдралд гэнэтийн, шийдэмгий шийдвэр гаргаж чаддаг уу?
-Чаддаг. Марафон төдийгүй спортоор хичээллэдэг хүн тэсвэр тэвчээртэй, хатуужилтай болж төлөвшдөг. П.Анужин “Хүний амьдрал богинохон. Үхэхийн хооронд бусдыг муулж, өөлөх ямар хэрэгтэй юм бэ” гэсэн нь яг үнэн. Хөгжлийн бэрхшээлийн улмаас миний бага нас бусдаас хөндий, нуугдмал, хаагдмал өнгөрсөн. Нийгмийн амьдралд оролцох нь байтугай гадуур гарах, даашинз өмсөхөөс ичдэг байлаа. Хэний ч өмнө буруугүй мөртлөө өөрийгөө буруутан гэж бодон, юм хийхдээ үргэлж, голж, чамлана. Хөгжлийн бэрхшээлтэй гэх бодол намайг бусдаас, нийгмээс заагладаг, хөндийрүүлдэг байсан юм билээ.
Сүүлийн үеийн стандартын хиймэл хөлтэй болж, ханьтайгаа гэрлэн, үрийн зулай үнэрлэсний дараа амьдралыг өөрөөр харсан
Сүүлийн үеийн стандартын хиймэл хөлтэй болж, ханьтайгаа гэрлэн, үрийн зулай үнэрлэсний дараа амьдралыг өөрөөр харсан. 20 гаруй насалтлаа хийж үзээгүй зүйлд өөрийгөө сорихыг хүсэж, өмнөхөөсөө илүү нээлттэй, өөртөө итгэлтэй болсон. Тэр хэрээр шинийг санаачлан, бусдаас дутахгүй гэх итгэл, урам нэмэгддэг юм билээ. Нийгмийн амьдралд оролцохын хэрээр бусдад туслах хүсэл намайг улам хурцалсан. Би АШУҮИС-д багшилдаг. Нэгэн хэвийн амьдрахыг хүсээгүй.
-Хөгжлийн бэрхшээлтэй олон хүн нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход зориг дутдаг гэдэг. Марафон гүйлтээр хичээллэн, “Ахиллис Монгол” байгууллагыг байгуулахад юу хамгийн их нөлөөлөв?
-Хүүхэд минь хоёр нас хүрснийхээ дараа тоглоомынхоо нэг хөлийг хугалан, баримлын шавраар наагаад байсан юм. Миний аж байдал хүүхдэд тэгж нөлөөлсөн хэрэг. Ухаан сууж, том болсныхоо дараа надаас ичих вий “Ээж чинь өрөөсөн хөлтэй” гэж хүмүүс дооглох вий гэж санаа зовсондоо өөрийгөө өөрчлөх зориг гаргасан. Хүүхдийнхээ төлөө гэхээр тийм зориг, эрх хүч гардаг юм билээ. Хожим надаар бахархаасай гэж хүссэн. Нөгөө талаар АНУ-д болсон олон улсын тэмцээнд оролцсоноор амьдрал минь эрс өөрчлөгдсөн.
Анх удаа хиймэл хөлөө олны дунд ил гаргасан даа, тэнд. Хамгийн сүүлд барианд орсон ч хүмүүс алга ташин баяр хүргэхэд их урамшсан. Тэгэхэд “Бусдаас ичиж, ганцаардах хэрэггүй. Байгаагаараа л байх нь чухал” гэдгийг ухаарсан. Монголд хөгжлийн бэрхшээлтэй 160 мянга гаруй иргэн бий гэх судалгаа байдаг. Тэд яг над шиг бусдаас ичин, нуугдан, аль болох эрүүл юм шиг харагдахыг хичээн амьдарч байгаа гэж бодохоор сэтгэл эмтэрсэн.
Тэр үед надад төрсөн мэдрэмжийг бусад хүн мэдрээсэй гэж юу юунаас илүү хүссэн. Тэгсэн ч үнэнийг хэлэхэд тухайн үед төрийн бус байгууллага байгуулъя гэж ер төсөөлөөгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортоор хичээллэх боломжтой гүйлтийн клубтэй болъё гэж зорьсон. Тэгж байтал “Achilles International” олон улсын байгууллагынхан Монголд салбараа нээх санал тавьсан нь надад том боломж олгосон. Тэгээд тавуулаа “Ариг” банктай хамтран “Ахиллис Монгол”-ыг үүсгэсэн.
-Зөвхөн танд төдийгүй олон хүнд урам өгсөн тэмцээн бол тэр марафон. Эрүүл тамирчидтай өрсөлдөн, барианд орсноор тань хүмүүс одоо ч бахархдаг юм билээ.
-Зарим хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ихэвчлэн ядарч зүдэрсэн, өрөвдөлтэй, тэргэнцэртэй яваагаар төсөөлдөг. Тэдний ядмаг бодлыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урам өгөхийн тулд юу хийх вэ гэж нэлээд бодлоо. Тэгээд “Марафон аялал” төсөл санаачилж, АНУ-д болсон марафонд оролцон, үлгэрлэхээр шийдсэн юм. 42 км замыг найман цаг гаруйн хугацаанд туулж, барианд амжилттай орсон. Зарим хүн намайг түрүүлсэн гэж андуурдаг юм билээ.
Марафоны гол зорилго нь түрүүлэх, амжилт гаргахдаа бус, өөрийгөө ялах. Бид эрүүл хүнээс дутахгүй гэдгийг бусдад үлгэрлэсэн нь миний хувьд хамгийн том амжилт. Дараа нь тэмцээнд тэргэнцэртэй тамирчин П.Энхманлай оролцсон. Над шиг бэрхшээл, зовлон туулж яваа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах мөрөөдлөөрөө жигүүрлэн “Ахиллис Монгол” төрийн бус байгууллагыг байгуулсан юм.
-Багадаа золгүй явдлын улмаас хөлөө тайруулсан юм билээ. Эмчлүүлэх боломж байсан уу?
-Мориноос унаж, хөл бэртсэний дараа эдгэхгүй найман сар гаруй болсон. Гэтэл улам хүндэрч хорт хавдар болсон юм билээ. 13 настай байсан болохоор эмчлэх боломж байсан, эсэх талаар сайн мэдэхгүй. Хөлөө тайруулахаас өөр аргагүйд хүрсэн байх. Гэхдээ хорт хавдраа эмчлэн, амьд үлдсэн нь том аз. Эмч нарт талархан, хүмүүс над шиг болох вий, өвчнөө эрт илрүүлээсэй гэсэндээ Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран “Даван туулагч” төсөл хэрэгжүүлж байна.
Долоон хоногийн таван өдөрт хөхний хорт хавдар туссан эмэгтэйчүүдтэй уулзан, зовлонг нь хуваалцдаг
Долоон хоногийн таван өдөрт хөхний хорт хавдар туссан эмэгтэйчүүдтэй уулзан, зовлонг нь хуваалцдаг. Хавдар туссан хүнийг ижил зовлонтой хүн л ойлгодог. Хавдраар өвдвөл яах вэ гэдэг дархлаа хүмүүст төдийлөн суугаагүй болохоор сэтгэлээр их унадаг, гүн хямралд автдаг юм билээ. Олонх эмэгтэй хүн “Гэр бүл, найз нөхдийнхөө сэтгэлийг үймүүлж, зовоочих вий гэхдээ уйлах газар ч олддоггүй” гэж учирладаг. Зарим хүн тэдэнд “Хүчтэй байгаарай” гэхээс өөрөөр яаж туслах учраа олдоггүй гэдэг.
-Хүмүүс ядарч яваа нэгэндээ ихэвчлэн материаллаг зүйлээр тусалдаг. Энэ нь хэр оновчтой вэ?
-Зарим хүн “Байгууллагаараа сайн үйлсийн аянд нэгдье” хэмээн зорилтот бүлгээ судлалгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах нь тийм ч оновчтой шийдэл биш. Тэгснээр тэдэнд “Өрөвдөлтэй, аль болох сул талаа харуулж амьдарвал хүмүүс хандив өгч, зүгээр сууж байгаад сайхан амьдрах боломжтой” гэх бэлэнчлэх сэтгэлгээ төрүүлэх эрсдэлтэй. Хүмүүс тэгж туслахаа болих үед амьдрахын төлөө тэмцэх чадваргүй, сул дорой нэгэн болж үлдэх гэмтэй.
Түүнийхээ оронд бусадтай адил хөдөлмөрлөн, хэнээс ч дутахгүй амьдрах боломжоор хангах итгэл төрүүлэх нь чухал. Хөгжлийн бэрхшээлтэй нэг ч болтугай иргэнийг ажилд авч, цалинжуулбал ирээдүйд нь оруулж буй том хөрөнгө оруулалт. Биднийг хөгжлийн бэрхшээлтэй гэж өрөвдөхийн оронд шударгаар өрсөлдөн ирлэдэг байгаасай. Ер нь тухайн хүн хөгжлийн бэрхшээлтэй боллоо гэхэд сэтгэл санаагаар унахаас сэргийлэх, нийгмийн амьдралд хөл тавих боломжоор хангах нь чухал юм билээ.
-Багшилж, спортоор хичээллэн, байгууллагаа удирдахын зэрэгцээ гэрийн эзэгтэй, ээжийн үүргээ гүйцэтгэх гээд нэлээд завгүй байдаг болов уу. Хэрхэн зохицуулдаг вэ?
-Бусдад тусалъя, дэмжье гэсэн сэтгэл байхад болдог юм билээ. Манай ээж, хань минь надад их тусалдаг. Тэднийхээ хүчээр л ажил, амьдралаа зохицуулж яваа хүн дээ, би. Нэг ч болов хүний амьдралд туслах сан гэх бодол маань намайг хөглөдөг. Хүнд туслах маш сайхан. Гэхдээ бусдын зовлонг мэдэрч, ойлгодог байгаасай. Тусламж тань бусдад ямар өгөөж өгч байгааг мэдэрдэг байх нь юу юунаас чухал.
-Сайн үйлсийн аян зохион байгуулах нэрээр бусдын хандивыг хувьдаа завшсан тохиолдол цөөнгүй. Үүнийг төрөөс зохицуулах боломж бий юү?
-Төрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Өнөөдөр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус 4000 гаруй байгууллагаас зорилтот бүлэгт хүрч, үйл ажиллагаагаа хүргэдэг нь хуруу дарам. Улсаас төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа иргэдэд хүрч чадаж байгаа, эсэхээр эрэмбэлдэг байгаасай. Тэгснээр иргэний нийгмийн дунд шударга өрсөлдөөн бий болно. Тусламж, дэмжлэг нэрээр бусдын хандивыг дундаас нь завшдаг, мөнгө угаадаг бусармаг үйлдлийг арилгах боломжтой. Монголд хандивын соёл төлөвшөөгүй. Бидэнд тусалсан байгууллагыг татвараас чөлөөлдөг байвал их зүгээр.
Сар бүр цалингаасаа 5000 төгрөг хандивлалаа гэхэд тэр хэмжээгээр нь татвараас чөлөөлвөл зөв тогтолцоо бүрдэхэд түлхэц болно. Би нэг хэсэг юу хийх вэ, яах вэ гэж нэлээд сэтгэл хөдлөлөөр хандсан. Харин одоо алдаа, оноогоо дэнсэлж, шинээр хийх бус, хийж байгаагаа тогтворжуулахад анхаарч байна. Одоогоор хэрэгжүүлж буй таван төслийнхөө цар хүрээг тэлэх, тогтмол үйл ажиллагаатай болгох зорилготой. Үүний сацуу “Итгэл найдвар боломж” марафоныг олон улсын чанартай болгочихвол сайхан л байна.