Канадын снөүбордчин Марк Макморрисийн амь нас жилийн өмнө дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан юм.
Тэрбээр 2017 оны гуравдугаар сарын 25-ны өдөр бэлтгэлээ хийж байх үедээ алдаж үсрээд мод мөргөж унаснаас олон яс нь хугарч, уушги нь бяцарч, эрүү нь хугаран, дэлүү нь задарч, дотуур цус алджээ.
“Би үхнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан” хэмээн ярьж байсан Марк МакМоррис өчигдөр гайхамшгийг бүтээж, өвлийн Олимпийн дэвжээн дээр снөүбордын эрэгтэй төрөлд хүрэл медаль хүртжээ.
Пёнчан 2018 оны снөүбордын эрэгтэй төрөлд Америкийн тамирчин Рэдмонд Жерард алтан медаль, Канадын тамирчин Макс Парро мөнгө, мөн нутгийн тамирчин Марк Мак Моррис ийнхүү хүрэл медаль хүртсэн байна.
Канадын олимпийн шигшээ багийн мэдээлснээр Парро, МакМоррис нар мөнгө, хүрэл медаль хүртсэнээр Олимпийн дэвжээнээ Канад улс анх удаа снөүбордоор зэрэг хоёр медаль хүртсэн түүхэн үйл явдал боллоо гэж мэдээлжээ.
Дашрамд дурдахад, өдгөө 24 настай МакМоррис 2014 оны Сочигийн өвлийн олимпоос хүрэл медаль хүртэж байсан билээ.