Вашингтон оюуны өмчийн хулгайд буруутгаж, худалдааны торгууль оноовол тохирсон хариу арга хэмжээ авахаар БНХАУ төлөвлөж байна. Гэхдээ хэрэглэгчдэдээ хүндрэл учруулахгүйн тулд Бээжин байдлыг хурцатгахаас зайлсхийсээр буй.
Малын тэжээлийн ургамал - сорог буудайг АНУ-аас Хятадад экспортолдог нь демпингийн хууль зөрчиж буй эсэхийг шалган үзэхээр болсноо БНХАУ-ын Худалдааны яам мэдэгдсэн. Үүнээс болж Бээжин харьцангуй явцуу салбарт ч худалдааны маргааныг шийдвэрлэх хүсэлтэйн илрэл хэмээн шинжээчид үзэж байна. “Хятад хөзөр сайтай ч гаргахаа яарахгүй байгаа”-г Бээжинд байрладаг, Засгийн газрын харьяа, Олон улсын эдийн засгийн харилцааны төв хэмээх судалгааны байгууллагын Шью Хунцай тайлбарлав. “Одоохондоо худалдааны аар саар маргаан байгаа болохоос худалдааны дайн дэгдээгүй байна.
Вашингтон оюуны өмчийн хулгайд буруутгаж, худалдааны торгууль оноовол тохирсон хариу арга хэмжээ авахаар БНХАУ төлөвлөж байна
Эртнээс хамгаалах байр суурьтай байж ирсэн бидэнд байдлыг хурцатгах хүсэл алга” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. БНХАУ өнгөрсөн онд 1.1 тэрбум ам.долларын сорог буудайг АНУ-аас импортолжээ. Худалдааны яамны мэдэгдэл Дональд Трамп Хятадаас тус улсад нийлүүлдэг нарны зай хураагуурын элементэд өнгөрсөн сараас эхлэн 30 хувийн татвар оноохоор шийдвэрлэсний хариу хэмээн шинжээчид үзлээ.
Торгуулийн татвар оноох маргааны сэдэв болсоор ирсэн Хятадын нарны элементийн экспорт сүүлийн жилүүдэд эрс унасан. БНХАУ-ын худалдааны яамны мэдээллээс үзвэл нарны элементийн экспорт 2017 онд 50 хувиар унаж, 620 сая ам.доллар болжээ. Дэлхийн тэргүүлэх хоёр гол эдийн засгийн хооронд хийдэг худалдаа өнгөрсөн онд 636 тэрбум ам.долларт хүрснийг АНУ-ын статистик баталдаг.
Хоёр талын худалдаанд БНХАУ 375 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Сорог буудайнаас эрдэнэ шишийн хэрэглээнд хялбар шилжиж болно хэмээн Хятадын хөдөө аж ахуйн салбарын удирдлага тайлбарладаг. Тус улс өнгөрсөн онд бараг 10 сая тонн сорог буудай импортоор авчээ.
Харин Хятадын эрдэнэ шишийн нөөц 180 сая тонн болчихоод байгаа тул Бээжин уг нөөцийг дундлах сонирхолтой байгаа. “Сорог буудай тэжээлийн зах зээлд харьцангуй бага хувь эзэлдэг”-ийг Хятадын үр тарианы зах зээлийн Yumi.com сайтын Ван Баочуань тайлбарлав. “Манай тэжээлийн үйлдвэрүүд жилдээ 120 сая тонн эрдэнэ шиш ашигладаг. Улс ч эрдэнэ шишийн нөөцийг багасгах бодлого баримталдаг” хэмээн тэрбээр өгүүлж байна. Хөдөө аж ахуйн яамны шалгалт цаашид шар буурцаг, үхрийн мах, сүүн бүтээгдэхүүн зэрэг АНУ-ын хөдөө аж ахуйн илүү чухал экспортод ч хамаатай анхааруулга боллоо.
Хятадын авсан арга хэмжээ Трампын засаг захиргааны “301 дүгээр заалт” нэртэй мөрдөн шалгах ажиллагааны хариуг барьсан хэрэг. Учир нь оюуны өмчийн хулгайгаас үүдсэн эдийн засгийн хохиролтой холбогдуулан Трампын засаг захиргаа Хятадын экспортод өргөн хүрээтэй татвар оноож болзошгүй байгаа юм. Ноён Трамп өнгөрсөн сард Reuters-т “Оюуны өмчийн асуудлаар Хятадад тун удахгүй маш том торгууль тавих байх” хэмээн мэдэгдсэн. Трампыг 2016 оны сонгуульд дэмжсэн муж улсуудын хөдөө аж ахуйн бүртээгдэхүүнийг “АНУ-ын бодлогод гарсан өөрчлөлтийн хариу” болгон БНХАУ-ын Засгийн газар сонгож буйг АНУ-ын Худалдааны танхимын дэд тэргүүн Лестер Росс тайлбарлав.
АНУ-д сорог буудай буюу гаояланыг Канзас, Техас муж улсад тариалдаг. Гэхдээ шар буурцаг зэрэг АНУ-ын хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүнд арга хэмжээ авах нь Хятадад өөрт нь хүндрэлтэйг Бээжин ухамсарладаг. Хятад өнгөрсөн онд АНУ-д 14 тэрбум ам.долларын шар буурцаг экспортложээ.
АНУ-ын экспортод татвар оноох нь Бразилын буурцаг зэрэг бусад орлох бүтээгдэхүүний үнийг өсгөж, Хятадын хэрэглэгчдэд үнийн дарамт учруулах аюултай. АНУ-ын сорог буудайн экспортыг демпингийн хэргээр шалгахыг зарласнаас хоёр хоногийн дараа, хоёрдугаар сарын 6-нд БНХАУ-ын Худалдааны яам хаалттай хуралдаан зохион байгуулсан. Тус хуралдаанаар дотоодын үйлдвэрлэлд нөлөөлж буй АНУ-ын шар буурцагны экспортод торгуулийн татвар оноох асуудлыг хэлэлцжээ.
Том Митчелл