ОХУ-ын Төв банк өнгөрсөн сард инфляц түүхэн доод түвшинд хүрсэнтэй зэрэгцээд бодлогын хүүгийн түвшнээ 7.5 хувь болгож буурууллаа. Төв банкны бодлого тодорхойлогчдын хувьд инфляцын түвшин энэ онд зорилтот дөрвөн хувиас доош байх төлөвтэй гэж мэдээлжээ. Тиймээс зээлийн жишиг хүүг үргэлжлүүлэн бууруулахаар төлөвлөөд байна. Харин дунд хугацаандаа буюу 2019-2020 онд инфляцын түвшин дөрвөн хувиас доош буурах магадлал бага байгаа юм.
Үүнд, хөдөлмөрийн зах зээл, хэрэглэгчийн худалдан авах хандлага болон валютийн ханшийн хэлбэлзэл зэрэг гаднын хүчин зүйлс нөлөөлж болзошгүй гэж ОХУ-ын Төв банкны шинжээчид үзэж байна. Мөн төсвийн болон тарифын шийдвэрүүдээс хамаарч тус банк зээлийн жишиг хүүгээ үргэлжлүүлэн бууруулах эсэхээ шийдэх ажээ. ОХУ-ын Төв банкны дараагийн Бодлогын зөвлөлийн хурлын тэмдэглэл ирэх сарын 23-нд гарах товтой байна.
П.Эрдэнэням