Гэр бүлийн хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацаа энэ оны тавдугаар сарын нэгэнд дуусна. Нийслэлийн хэмжээнд суурьшлын бүсийн газар өмчлөл 86.4 хувьтай байгаа бол зуслангийн бүсэд газар өмчлүүлэх ажил хэвийн үргэлжилж байгааг Нийслэлийн газрын албанаас мэдээллээ. Мөн газрыг үнэгүй өмчлүүлэх хугацааг сунгуулах хүсэлтийг газар зохион байгуулалтын газарт хүргүүлсэн байна.
“Хүсэлт зөвшөөрөгдвөл иргэд газраа цаашид үргэлжлүүлэн үнэ төлбөргүй өмчлөх боломжтой" юм байна. Үүнээс гадна цахим газар өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны Өндөрхаан уул байршилд сонгогдсон иргэдийн газрын байршлыг Бурхантын аманд шилжүүлэхээр болжээ. Өндөрхаан уулын аманд байгаа эртний соёлын биет дурсгалуудыг хамгаалах зорилгоор Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэнгээс иргэд суурьшуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул тус байршилд сонгогдсон 376 иргэний газрыг шилжүүлэхээр болсон байна.
Н.Болор-Эрдэнэ