Адуунчулуу ХК: 2017 онд 7.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан

BloombergTV.mn

2018-02-13 13:40 GMT+8

Хувьцаат компаниуд санхүүгийн тайлангаа гаргаж байна. “Адуунчулуун” компани 2017 онд 7.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Энэ нь 2016 оныхоос найм орчим хувиар буурсан байна. "Үүнд өрсөлдөгч гарч ирсэн нь нөлөөлсөн" гэж компани мэдээллээ. Тус компанийн гол хэрэглэгчид “Монголын алт” корпорацийн "Дорнод Мак" нүүрсний уурхайгаас туршилтын журмаар нэг сар орчим хугацаанд “Адуунчулуун” ХК-ийн гол хэрэглэгчид нүүрс нийлүүлсэн байна.

“Адуунчулуун” ХК нийт нүүрснийхээ 85-90 орчим хувийг Дорнодын цахилгаан станцад нийлүүлж байгаа бөгөөд нэг тонн нүүрсийг 14 мянган төгрөгөөр борлуулж байна. Ийнхүү борлуулалт буурахтай зэрэгцээд тус компанийн цалин, түлш, сэлбэг хэрэгслийн зардал өссөн гэдгийг мэдээллээ. Үр дүнд нь татварын дараах ашиг ойролцоогоор хоёр дахин буурч, 435.5 сая төгрөг болсон байна. Харин олборлолт 2017 онд 480 орчим мянган тонн болжээ. Үүнтэй харьцуулахад дотоодын эрчим хүчний нүүрсний гол нийлүүлэгчид болох Багануур 3.9 сая тонн, Шивээ-Овоо хоёр сая тонн, Шарын гол 762 мянган тонн нүүрс олборлосон байна.

Одоогоор 150 орчим ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа “Адуунчулуу” ХК-ийн хувьцааны ханш Монголын Хөрөнгийн биржид ойролцоогоор 60 гаруй хувиар чангарч, өнөөдрийн байдлаар 2791 төгрөгөөр арилжаалагдаж байна. Тус компани 2018 онд дотоод зохион байгуулалт, техникийн шинэчлэлээ сайжруулахаар төлөвлөж байна. Харин “Хөх ган” ХК-ийн тухайд 2017 онд 18.1 сая төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Мөн энэ хугацаанд ерөнхий ба удирдлагын зардлаа 33 дахин бууруулж, 19.8 сая төгрөг болгосон байна. Ингэснээр тус компанийн татварын дараах алдагдлын хэмжээ 40.7 сая төгрөг болжээ. 2016 онд алдагдал 671.8 сая төгрөгт хүрч байсан юм.

Т.Элиса

GoGo Facebook Хуудас
 
 
Бөхийн өргөөг тойрсон маргаан талцал бөхчүүдийн дунд ил далд олон жил үргэлжилж байна. Таны бодлоор иргэдийн хандив, төсвийн дэмжлэгээр бүтээсэн Бөхийн өргөөг төр өөрийн эзэмшилд авах ёстой юу?
Нийт 534 санал өгсөн байна.

Дээшээ