ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлтэй, УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох иргэний хэргийг нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэж, шийдвэр гаргажээ.
Шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас уучлалт гуйх нь зүйтэй гэж үзсэн байна. Тодруулбал өнгөрөгч оны арван нэгдүгээр дүгээр сард УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Б.Хурц Д.Энхбат агсны үхэлд буруутай, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гурван хүн яллаж, захиалагчийг зарлахгүй байгаа нь Б.Хурцын явуулга, “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан, олон гишүүн, бизнес эрхлэгчид Б.Хурцаас айдаг” гэх зэрэг мэдэгдэл хийсэн юм. Харин Б.Хурц үүнийг өөрийнх нь нэр төрд халдсан гэж үзэн, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргажээ.
Б.Хурц гомдолдоо “Ямар хэлбэрээр мэдээлэл тараасан шигээ эргээд уучлалт гуйх ёстой” гэж дурдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу Ж.Батзандан гишүүн хэвлэлийн бага хурал зарлан уучлалт гуйх болж байна. Харин уг шийдвэр гарсны дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн олон нийтийн сүлжээн дэх хаягаараа дамжуулан “Б.Хурц Д. Энхбатыг хулгайлсныг, Эрдэнэтийн 49 хувийг ард тvмэнд биш, хувьд авч өгөх ажлыг зохион байгуулсныг манай Шvvх мэдэхгvй гэнэ. Энэ талаар Цагаан сарын дараа хариулт өгнө өө. Уучлал гуйх тухай ойлголт байхгvй. Миний байр суурь хэвээрээ” хэмээн хариу мэдэгджээ.