Баян, ядуугийн ялгаа холдож эхлэв. Хүн амын орлогын хуваарилалт жигд байна уу, үгүй юү гэдгийг хэмждэг жини коэффициент нэмэгдсэн нь үүнийг илэрхийлнэ. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр өнгөрсөн оны эхний гурван улирлын дунджаар жини коэффициентийн үзүүлэлт 0.343 болжээ. Энэ итгэлцүүр 2016 онд 0.332 болсон нь сүүлийн найман жилийн хамгийн сайн үзүүлэлт байсан юм. Тэгвэл энэ үзүүлэлт жилийн хугацаанд 0.1-ээр дээшлэв. Дөрвөн жил тасралтгүй саарсан эдийн засаг үл ялиг сэргэж эхэлсэн мөчлөгтэй жини коэффициентийн өсөлт давхацсан нь анхаарал татаж байна. Юуны өмнө олон нийтийн төдийлөн анхаараад байдаггүй жини коэффициентийн талаар тайлбарлах нь зүйтэй.
Хүн амын орлогын хуваарилалт жигд байна уу, үгүй юү гэдгийг хэмждэг жини коэффициент нэмэгдсэн нь үүнийг илэрхийлнэ
Жини коэффициентийн аргачлалыг Италийн социологич, статистикч Коррадо Жини 1912 онд гаргасан гэдэг. Тэртээ 100 гаруй жилийн өмнөөс энэ коэффициент баян, ядуугийн ялгааг илэрхийлэх гол хэмжүүр болсоор ирсэн. Тиймээс улс орон бүр л энэ хэмжүүрээр баян, ядуугийн ялгаагаа “дэнсэлж”, төрийн бодлого хэрэгжүүлэхдээ ашиглаж байна. Коэффициентийг 0-1 хүртэл тоогоор илэрхийлдэг. Коэффициент 0 рүү дөхөх тусам хүн амд нийгмийн баялаг, улс орны орлого жигд хуваарилагдаж байгааг заадаг юм. Тэгвэл нэг рүү ойртох тусам баян, хоосны ялгаа гүнзгийрч буйг илэрхийлнэ.
Дээр дурдсаныг уншаад эдийн засаг өсөж байхад баян, ядуугийн ялгаа яагаад холддог билээ гэж бодож байна уу. Улстөрчид “Эдийн засгийн хүрээмжтэй өсөлт бий болгоно” гэсэн уриа дэвшүүлэхийг олон удаа сонссон байх.
Угтаа энэ нь эдийн засагт шинээр бүтээж буй баялаг, орлогыг тэгш хуваарилна гэсэн санаа юм. Эдийн засаг өсөж буй ч орлого тэгш хуваарилагдахгүй байгаа учраас жини коэффициент өөдөө тэмүүлж Манай улсын эдийн засгийг хэн сэргээсэн бэ? Засгийн газрын гишүүд, Монголбанкныхны ярьж байгаа шиг Олон улсын валютын сангийнхан Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлээд өр ширэнд баригдан, “өвдөж зовсон” эдийн засгийг өргөс авсан мэт илааршуулчихсан хэрэг биш.
Дэлхийн зах зээлд манай улсын экспортын гол түүхий эд болох алт, зэс, нүүрсний үнэ өссөн нь эдийн засгийг сэргээсэн. Түүхий эд экспортлон олж буй орлого тэгш хуваарилагддаггүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй томоохон компани, түүний эздийн халаасанд ордог. Товчхондоо, уул уурхайн компанийн эздийн ашиг өссөн нь нийгэмд орлогын тэгш бус хуваарилалт бий болгосон хэрэг.