Хоёр Солонгосын хамтарсан эмэгтэй хоккейн баг хоёр дахь тоглолтоо Шведийн багтай хийсэн ч 8-0 харьцаатай ялагдал хүлээсэн байна.
Өмнө нь Швейцарийн багт мөн адил 8-0 харьцаатай ялагдаж байсан юм. Шведийн баг тоглолтын эхний хагаст 4 оноо авсан бол Солонгосын багийн гоол оруулах гэсэн оролдлого бүрийг Шведийн багийн хаалгач хааж тэдэнд боломж олгосонгүй. Харин дараагийн хоёр үед шведүүд үлдсэн оноог авсан байна.
Өмнөх тоглолтод Сочигийн олимпийн хүрэл медальт швейцарьчууд оноо авахаар 52 оролдлого хийн 8 оноо авсан бол Солонгосчууд оноо авч чадаагүй юм. Харин энэ удаад тэд 15 оролдого хийсэн ч айлын хаалганд шайб оруулаагүй аж. Ингэснээр Шведийн баг хагас шигшээд оролцохоор болжээ.
Шведийн эмэгтэйн хоккейн баг дэлхийд тавд бичигддэг бол солонгосчууд 22-т бичигддэг байна.
Дараагийн тоглолтоо Солонгосчууд гурав дахь өдөр дэлхийд есд бичигддэг Японы багтай хийх бөгөөд тэд хоёр удаа ялагдал хүлээсэн учраас хагас шигшээд оролцох боломжгүй болж энэ олимпийн сүүлийн тоглолтондоо оролцох юм.
Эх сурвалж: Korea times