Гандантэгчэнлин хийдэд Тэргүүн их хамба лам, Гавж Д.Чойжамц Монголын нийт ард олонд зориулан айлчлан золгож буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн айлдвар, мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.
ХҮМҮҮС ЯМАР Ч АСУУДЛЫГ БИДЭНД ХАМААГҮЙ ГЭЭД ОРХИХГҮЙ БОЛЖЭЭ. ЭНЭ БОЛ ТОМ ӨӨРЧЛӨЛТ
17 дугаар жарны тийн унжлагат хэмээх нохой жил гарч байна. Сар шинийн мэнд дэвшүүлж байна. Бид өнгөрсөн жил сайхан Монгол орны хөгжил дэвшлийг бүгд харцгаалаа. Засаг төр нь цэцгэрч, хөгжлийн замд орсон үе байлаа. Монгол оронд ихээхэн өөрчлөлт оржээ.
1990 оноос хойш үзэгдээгүй өөрчлөлт боллоо. Ленин клуб, Ард кино театрт гээд ярихаар одоогийн нийслэлийн залуус ойлгохоо байж. Улаанбаатарын зам харгуй их сайхан болж байна.
Улс төрийн бодлого явуулахдаа бид л мэднэ гэдэг байсан бол одоо их өөр болжээ. Буруу үйл хийсэн бол ард түмэн түүнийг нь мэддэг, шахаж шаарддаг болжээ.
Хүмүүсийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цахим орчинд ярьж байгааг сонирхож байхад их өөр боллоо. 90-ээд оны эхээр Англи, Америк, Европт ийм байдаг гээд ярихаар л бүгд амаа ангайн, нээрээ ч тийм болов уу гээд хардаг байв. Тэр үе өнгөрчээ. Асуудлыг улам нарийн, мэргэжлийн талаас нь, төлөвлөгөөтэй, ямар явцтай байх вэ гэх зэргээр ухаж ярьдаг, бодлог тунгаадаг болжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүний оюун ухааныг танин мэдүүлдэг, гэгээрүүлдэг болжээ. Бүтээн байгуулалтын цаг өрнөж байна. Цемент, барилгын үйлдвэрүүд их дэвшилт авчирч байна. Тэргүүний техник хэрэгсэл угсарчээ. Зам гүүр, байшин барилга, хувцас хунараа үйлдвэрлэж, шинэ газрууд нээлтээ хийх бүрд бид очдог болохоор тэр бүхнийг ойроос харах боломж лам нарт олдох юм.
Бид хязгааргүй хоёр том зах зэлийн дунд байна гэж их ярих болжээ. Улс төрийн бодлого явуулахдаа бид л мэднэ гэдэг байсан бол одоо их өөр болжээ. Буруу үйл хийсэн бол ард түмэн түүнийг нь мэддэг, шахаж шаарддаг болжээ. Дор нь өөрчилж, ард түмний санаа сэтгэлийг дагуулдаг болсон нь их сайхан санагдаж байна. Интернет биднийг сэргэг болгож, улс орны хөгжилд эерэгээр нөлөөлж байна.
Одоо хүмүүс ямар ч асуудлыг бидэнд хамаагүй гээд орхихгүй болжээ. Энэ бол том өөрчлөлт. Би үүнийг жинхэнэ ардчилал руу шилжих явц гэж харж дүгнэж байна. Намуудын хоорондын харилцаа гэхэд л бие биенээ шахдаг, шаарддаг болжээ. Энэ бүхэн үгүй бол ус хөгжихгүй.
Лам хүн учраас би энэ бүхнийг харж, ажиглаж байна. Улс эхний өрөө ч төллөө.
Шашны хувьд мөн олон зүйл өөр боллоо. 1930-аад онд олон лам нараа егүүтгэсэн. Коммунизмын мөрөөр, тэдэнд таалагдаагүй бүх зүйлийг устгасан. Энэ орны дархлаа үгүй болсон юм. Энэ байдал 1990-ээд оноос ондоо боллоо. Хүний эрх, эрх чөлөө, байгаль хамгаалал улам сайхан болж, төгөлдөржиж байна.
ЦОГЧИН ДУГАНЫ ГОЛД ЗАЛАХ БУРХАН БАГШИЙН ДҮРИЙГ ЭНЭТХЭГТ УРЛАЖ БАЙНА
1000-аад сүм хийдээ нураан, дотор нь байсан шүр сувд, оюун номинг бүгдийг нь хураан авсан. 1930-1940 оныг хүртэл энэ бүх эд хөрөнгөөр Монголын эдийн засгийг тэтгэн сайжруулсан гэж би боддог. Ингэж үгээгүй болсон шашин өндийх гэж ядаж байв. Хэдхэн тоотой үлдсэн, 70-тай өвгөд шашны уламжлалаа хадгалсаар өнөөг хүргэв.
Харин одоо Энэтхэгт 700 орчим, энд маш олон хүүхэд шашны сургуульд суралцаж байна. 20-30-хан байсан үеийг бодвол энэ нь их тоо юм. Олон ангид хүүхдүүд Чойрын ном, Агийн ном үзэж судалж байна.
Хамгийн том дэвшил гэвэл Энэтхэг дэх 6 том сургуулийн уламжлалыг сэргээн, монгол лам энэ жил анх удаа шалгалтаар бүх сурагчаас нэгдүгээрт оров. Таван гавж шинээр төрөв. Гавжийн дамжаа ажиллуулахаар цолоо хамгаалах гэж байна. Цогчин дуган гэж бид хэлмэгдлийн үеэр нураасан хийд одоо жигд үйл ажиллагаа явуулах гэж байна.
Монголын 2 сая хүн буюу 60 хувь нь энэ шашныг шүтэн, мөргөж, хүндэлж байна. Сүм хийдийн үйл ажиллагаа цэвэр, ёс зүйтэй байх ёстой. Ингэхдээ хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлана. Төр шашныг буруу явуулахгүй байх үүрэгтэй. Иймд сайхан сүм хийдүүд барьж байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчлахдаа Цогчин дуганаар зочилсон юм. Тэрээр айлчлалынхаа үеэр Энэтхэгээс улбаатай шашин Монголд хэрхэн хөгжсөнийг хараад бид дэмжинэ гэсэн юм. Цогчин дуганы голд нь залах 5 метр өндөр, Бурхан багшийн дүрийг хийж залъя гэсэн. Одоо Энэтхэгт ажил нь өрнөж байна. Төвдөөр дамжиж ирсэн тул шашны түүхийг танилцуулах хэрэгтэй. Иймд Богд ламын хөшөөг далай Багш бүтээж дэмжин бүтээлгэж эхэллээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид энэ бүхнийг дуулгахад Өндөр Гэгээн Занабазарын хөшөөг бүтээе гэсэн. Ингээд гурван талаас нийлж, ажил явуулж байна.
Дэлхийн буддын шашны Энх тайвны дээд хэмжээний хурал болдог. Намайг дөрвөн жилийн өмнө тэргүүнээр сонгосон юм. Тус байгууллагын олон улсын хурал саяхан Шри Ланка улсад боллоо. 47 орны Буддистүүд хамт хуралдаад ирлээ. Африкийн 8, Латин Америкийн гэх мэт орнуудаас төлөөлөл ирж, хуралд оролцлоо. Нигүүлсэл энэрэл, дэлхийд энх тайван тогтоох, хүүхдийн хүмүүжил, байгаль дэлхийн талаар ярилцлаа.
Энэтхэгт мөн ийм үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага бий. Үүний удирдах зөвлөлд би багтан ажилладаг. Эдгээр нь бидний гадаад харилцааны салбарт хийж буй ажлууд юм.
Бяцхан Будда буюу Бурхан багшийн бяцхан үеийг дүрсэлсэн хөшөөг хийддээ заллаа. Та бүхэн гаднаас орж ирэхдээ харсан байх. Цэцэрлэгийн хүүхдүүдэд үзүүлж харуулах хөшөөтэй боллоо.
Цагаан сараар монголчууд сэтгэлд зөрөөтэй бол хөөрөг зөрүүлж эвлэрэн цагааддаг юм шүү.
Цагаа сар шашин төрийн баяр байсан. Сүүлийн үед нийтээрээ тэмдэглэдэг боллоо. Энэ бол эв нэгдлийн баяр. Ахмадаа хүндэтгэн, үр хүүхдээ асарч, хамаатан саднаа таньдаг баяр. Өсөж үржиж байгаа үед бие биенээ танихаа байдаг. Иймд цус холилдох гэх мэт олон зүйлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Зан заншлын баяр юм. Мөн өр төлөөсөө төлдөг. Битүүний өдөр сар арвидаж, улам арвиссаар тэргэл буюу бүтэн болдог. Үүнээс хойш дахин хомстоод, тал дугуй болдог. Битүүн гэдэг нь сар битүүрч, харагдахгүй болдог үе юм.
Цагаан сараар монголчууд сэтгэлд зөрөөтэй бол хөөрөг зөрүүлж эвлэрэн цагааддаг юм шүү. Нүдэнд нь сайхан дүрс, чихэнд сайхан дуу, аманд нь сайхан амт, хамарт сайхан үнэр буюу арц хүж уугиулан үнэртүүлэх хэрэгтэй. Хадгийг гадаа хөдөө уяж хаядаггүй. Дээр үед хадгаар эд бараа худалдаж авдаг байв. Хүндэтгэлийн эдийг мэдэхгүйгээс болоод өнөө цагт хаа хамаагүй хаядаг болжээ. Үйлдвэрлэгч нь ч мэдэхээ больжээ. Хэв хадаг биед их зөөлөн. Гэтэл одоо их зузаан болжээ.
Цагаан сараар айлд ороод нүдний харц эхлээд хоймор өөд харж, дараа нь бусад хүнтэй мэндэлнэ. Бэлэг дэмбэрэлгүй муу үг хэлж огт болохгүй. Муу үг хэлдэг хүнийг Цагаан сараар дахин гэртээ урьдаггүй. Би багадаа ийм явдал нэг удаа харсан юм. Бид цөөхүүлээ тул үндэсний дархлаа суулгах ёстой. Бидний идээ будаа, ямба ёслол ирээдүйд залгамжлан үлдэх ёстой. Цагаан сар, Наадам нь энэ талаасаа их чухал. Торгон дээлээ өмсөөд, нэг өдөр ч болов монгол хүн болоорой. Энэ даяаршиж буй ертөнцөд энэ бол ховор үзэгдэл боллоо. Европын орнуудад дуурьд л хуучин хувцас хунараа хардаг. Харин бид өнөөг хүртэл залгаад иржээ.
ЭНЭ ЖИЛИЙН НИГУУР
Нохой жил сайхан жил болно. Хэдий шүтэн барилдлага бий боловч хүн өөрөө хичээвэл аливааг даван туулах боломжтой. Зарим үед ан гачигтай харагдсан. Ахмадууд эрүүл мэнд, биедээ болгоомжтой байгаарай. Мөн малчид их хянуур байх хэрэгтэй. Мал бусдын мэдэлд орж мэдэхээр байна.
Бид өөрсдөө зүтгэвэл муу зүйлийг үгүй болгох нь ертөнцийн хууль.Чи төгс гэгээрсэн бурхны хутгийг олж болно гэж Бурхан багш айлдсан. Ямар ч хүн өөрчлөгддөг. Сайн сайхан явахыг бид өөрсдөө мэднэ. Нүглийг тэвчвэл ажил төрөл сайхан бүтнэ. Ирж буй жилдээ эв түнжинтэй, бие биедээ хүндэтгэлтэй, сайхан үг хэлэхэд гадна ертөнц чам руу сайхан харна, эс бөгөөс муу зүйл ирнэ гэдэг хүн төрөлхтний араншингийн хууль юм шүү.
Эвтэй, зүйтэй, урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, харшлах зүйлгүй, эд таваар элбэг, үр хүүхэд өнөр өтгөн болохыг хүсэн ерөөе.