Орон нутгийн замд нийт тээврийн хэрэгслийн 90 хувь нь 120-190 км/ц хурдтай явж байна

А.Мишээл GoGo.mn

2018-02-13 13:07 GMT+8

Орон нутгийн замд нийт тээврийн хэрэгслийн 90 хувь нь цагт 120-190 км хурдтай явж байгаа зөрчил илэрч байгаа судалгаа гарсан талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат мэдээллээ.

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан иргэд олноор орон нутагт очих, ингэхдээ

Өнгөрсөн 2017 оны сар шинийн баяраар зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд нийт 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Үүнээс орон нутгийн замд 13 хүний амь нас хохирч 10 хүн гэмтсэн байна.

Ослын шалтгаанд

  • Гэрэл шилжүүлэхгүй байх
  • Бусдын хөдөлгөөнд саад болохоор тээврийн хэрэгслээ байрлуулах
  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцох
  • Эгнээ байраа буруу эзэлсэн
  • Хүнийг буруу  тээвэрлэх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна. Эдгээрээс дийлэнх буюу 70 хувь нь хурд хэтрүүлсний улмаас  зам тээврийн осол гарч байгааг тэмдэглэлээ.

“Нийслэлд сар шинийн өдрүүдэд, зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж, 43 хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээнд орж байна” гэлээ.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5217 санал өгсөн байна.

Дээшээ