С.Наранцогтыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилуулах дүгнэлт гаргалаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-02-13 14:00 GMT+8

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулсан дүн, тайланг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.

Хуралдаанаас тухайн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан С.Наранцогтыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Х.Хэрлэнг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар, Б.Батбямбыг нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд тус тус  томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүллээ.

Нэр дэвшигчдийг хэлэлцэх үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг С.Наранцогт, Б.Батбямба нарт хандан, Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг удахгүй ашиглаж эхэлнэ. Улаанбаатараас 52 км зайтай тул өглөө эрт нисэх хүмүүст ихээхэн хүндрэл үүснэ.

Тиймээс тийз авах, бүртгүүлэх ажлыг хялбар болгож, нисэх буудалд очихгүйгээр шийдэх боломжийг бүрдүүлэх, автомашины хурдны замын зэрэгцээ Улаанбаатар-Хөшигийн хөндийг холбосон хурдан галт тэрэгний замын байгууламж барих, нисэх буудлын ойролцоо автомашин удаан хугацаагаар байрлуулах орчин үеийн зогсоол байгуулах зэрэг асуудлыг одооноос төлөвлөж, гаднын төсөл хөтөлбөрөөр шийдэж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж зөвлөв.

Түүнчлэн санхүүжилт шаардахгүйгээр бодит үр дүнд хүрэх, амжилт олох арга бол хариуцлага, сахилга бат юм гэдгийг нэр дэвшигчдэд санууллаа.  

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1832 санал өгсөн байна.

Дээшээ