98, 99 настай ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Б.Эрмүүн GoGo.mn

2018-02-13 14:55 GMT+8

XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жил гарах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С. Батболд нийслэлд амьдарч байгаа 98, 99 насны сүүдэр зооглож байгаа 56 ахмад настанд мэндчилгээ хүргэн хүндэтгэл үзүүллээ. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга болон агентлагийнх дарга нар ахмад настны гэрт нь очиж, хотын даргын мэндчилгээг уламжилж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн, өндөр настан Н.Пагамжав гуай энэ жил 99 нас хүрч байна. Өндөр настан Н.Пагамжав Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, гавьяаныхаа амралтад гарах хүртлээ саальчин хийж байсан. 

Найман хүүхэд төрүүлэн өсгөсөн алдарт эх, азай буурлыг хүндэтгэн өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар, НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар хотын даргын мэндчилгээг уламжлан хүндэтгэл үзүүлсэн аж. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 2612 санал өгсөн байна.

Дээшээ