Капитрон банк ирээдүйн хөлбөмбөгчдөө дахин дэмжин ажиллана

Бизнес мэдээ

2018-02-13 15:07 GMT+8

Капитрон банк нь биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг дэмжиж, Монголд багийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг эрүүл чийрэг, зөв боловсон хүн болгон төлөвшүүлэхэд өөрийн хувьд нэмрээ оруулж, тэдэнд зориулан ухаалаг хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэн.

Тэгвэл энэ удаа Капитрон банк нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Ерөнхий Боловсролын Сургуулиудын “Дуулиан 2020” заалны хөлбөмбөгийн тэмцээнд Улсын тэргүүний 3-р сургуулийн хүүхдүүдийг ивээн тэтгэж, хамтран ажиллахаар боллоо.

Дэлхийн тавцанд Монгол улсаа төлөөлөх ирээдүйн чадварлаг хөлбөмбөгчдийг гаргах, Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг, энэхүү нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцохыг хүсч, “Их талын дуулиан” ТББ-ын Тэргүүн Д.Тэрбаатар, Капитрон банкны Бизнес хөгжлийн захирал М.Баттулга, Капитрон банкны хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Х.Идэрбулган, Капитрон банкны ажилтан, Төв аймгийн шигшээ багийн тоглогч Н.Ариунболд нар тус сургуулийн хүүхэд багачуудад хувцас хэрэглэлийг гардуулан өгсөн юм.

3-р сургуулийн хүүхэд багачууд болон тус сургуулийн удирдлага, багш нар хамтран ажиллагч байгууллагын итгэлийг алдахгүй, бэлтгэл сургуулилтаа сайн хийж, тэмцээн уралдаанд амжилттай оролцоно гэдгээ энэ үеэр илэрхийлж байлаа.

Капитрон банк нь ирээдүйн хөл бөмбөгчдөө дэмжихийн зэрэгцээ Монголын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оролцож, Үндэсний дээд лигийн “Атлетик 220” хөлбөмбөгийн клубын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

“Дуулиан 2020” заалны хөлбөмбөгийн тэмцээнд оролцогч нийт хүүхэд багачууддаа Капитрон банкны хамт олон болон харилцагчдын нэрийн өмнөөс спортын өндөр амжилтыг хүсье!

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5217 санал өгсөн байна.

Дээшээ