Турк Улсад тэтгэлгээр магистр, докторт суралцуулах бүртгэл ирэх сард дуусна

Б.Чимэг GoGo.mn

2018-02-13 17:32 GMT+8

БНТУ-ын Засгийн газрын 2018-2019 оны хичээлийн жилийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 5-наас ирэх сарын 5-ны өдрүүдэд явагдана.

Бүртгэлтэй холбогдуулан тус улсын ЭСЯ-наас түгээмэл тавьдаг асуултуудад хариулах зорилгоор олон нийтэд дараах анхааруулгыг хүргэжээ.

  • Турк Улсын холбогдох нэр бүхий албан байгууллагаас гадна тус тэтгэлгийн бүртгэлтэй холбоотой ямар нэг эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллага болон хувь хүн огт байхгүй болно.
  • Бүргүүлэхийг хүссэн иргэд зөвхөн "www.turkiyeburslari.gov.tr"  цахим хаягт хандаж, бүртгэлээ хийх боломжтой. Бүртгэлийн системийн зааврыг анхааралтай уншихыг зөвлөж байна.
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл үнэ төлбөргүй.
  • “Турк Улсын тэтгэлэгт тэнцүүлнэ” гэсэн амлалт өгч, төлбөр шаардсан аливаа хувь хүн, байгууллагын хуурамч амлалтад итгэхгүй байхыг анхааруулж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулгандаа суудаггүй тул УИХ-аас эргүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд 2017 оны арванхоёрдугаар сард хандсан. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах нь зөв ү
Нийт 3228 санал өгсөн байна.

Дээшээ