Б.Хурцыг эрэн сурвалжилж байна

Б.Чимэг GoGo.mn

2018-02-13 16:49 GMT+8

ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой эхний шүүх хуралдааны шийдвэр өнөөдөр тодорхой болсон. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцаас уучлал гуйх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм. Харин Ж.Батзандан гишүүн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Тэгвэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөн л Б.Хурцтай холбоотой өөр гомдлыг хэлэлцэхээр зэхэж байна. Энэ удаад нэхэмжлэлийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гаргажээ.

Тэрээр өнгөрсөн арван хоёрдугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан ч шүүх хурал өнөөг хүртэл болоогүй. Учир нь Б.Хурц иргэний үнэмлэх дээр нь заасан хаягт оршин суудаггүй аж. Иймд түүнийг улс даяар эрэн сурвалжилж байна.  

GoGo Facebook Хуудас
 
 
Бөхийн өргөөг тойрсон маргаан талцал бөхчүүдийн дунд ил далд олон жил үргэлжилж байна. Таны бодлоор иргэдийн хандив, төсвийн дэмжлэгээр бүтээсэн Бөхийн өргөөг төр өөрийн эзэмшилд авах ёстой юу?
Нийт 534 санал өгсөн байна.

Дээшээ