Буцах
2018.02.13 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2018-02-13
0
0
2018-02-13
- Олон улсын Сороптомист байгууллагын “Улаанбаатар“ клубын хамт олон малчдад туслах “Нэмнээ“ аяныг өрнүүлэн нийт 310 ширхэг нэмнээг бэлтгэн өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө.
- Автотээврийн Үндэсний төвөөс баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгалыг өмнөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулахгүй, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэхгүй байх техникийн шийдлийг олж, орон даяар энэхүү ажлыг эхлүүлж буй бөгөөд Гэрлийн тусгал солиход нэг жолоочоос 1650 төгрөг шаардлагатай.
- Агаарын чанарын албаны мэдээлж буйгаар өнөөдөр хотын дийлэнх хэсэгт утаа бага байсан бөгөөд хамгийн их утаатай байдаг Баянхошуунд АЧИ 80, Ургах наранд АЧИ 97 буюу “хэвийн” байгаа бол 100 айл орчимд (АЧИ 480) хамгийн их бохирдолтой байгаа юм.
- Гэгээн хайрын өдрөөр хайртай хүнтэйгээ хамт цагийг хэрхэн өнгөрүүлэхээ шийдэж амжаагүй бол маргааш Улаанбаатар хотод болох олон төрлийн үйл ажиллагааны нэгдсэн мэдээллийг хүргэж байна.
- Монголын уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх цагийн хуваарь гарлаа.
- Дээлийг хэрхэн зөв өмсөх, өөртөө хэрхэн тохируулах тухай Монгол Улсын мастер оёдолчин, "Ур ундрах" компанийн захирал А.Алтантуяа зөвлөгөөг хүргэж байна.
- Нийслэлийн хэмжээнд Менингококкт халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа тул Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэд, эцэг эх, асран хамгаалагч нарт дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаа дуусахад 4 хоног үлдээд байхад улсын хэмжээнд явц байдал 86 хувьтай байна.
- “Жийж” продакшн болон "Фантастик" продакшны уран бүтээлчдийн санаачлан хэрэгжүүлж буй “МАШ НУУЦ” төслийн анхны уран бүтээл болох тус кино нь 1960-1970 оны үеийн Дархан хотын бүтээн байгуулалтад оролцож байсан барилгын цэргийн ангид болсон үнэн бодит түүхээс сэдэвлэн бүтээгдэж байсан бол тус төслийн хоёр дахь уран бүтээл болох “МАШ НУУЦ-2” буюу “БАЙТАГ БОГД” уран сайхны кино 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна.
- ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлтэй, УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох иргэний хэргийг нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргасан бөгөөдУИХ-ын гишүүн Ж.Батзанданг ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас уучлалт гуйх нь зүйтэй гэсэн боловч Ж.Батзандан уучлалт гуйхгүй гэдгээ мэдэгдлээ.
- Орон нутгийн замд нийт тээврийн хэрэгслийн 90 хувь нь цагт 120-190 км хурдтай явж байгаа зөрчил илэрч байгаа судалгаа гарсан талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат мэдээллээ.
- Гандантэгчэнлин хийдэд Тэргүүн их хамба лам, Гавж Д.Чойжамц Монголын нийт ард олонд зориулан айлчлан золгож буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн айлдвар, мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.
- Гэр бүлийн хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацаа энэ оны тавдугаар сарын нэгэнд дуусах бөгөөд нийслэлийн хэмжээнд суурьшлын бүсийн газар өмчлөл 86.4 хувьтай байгаа бол зуслангийн бүсэд газар өмчлүүлэх ажил хэвийн үргэлжилж байгааг Нийслэлийн газрын албанаас мэдээллээ.
- Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулсан дүн, тайланг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, тухайн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан С.Наранцогтыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Х.Хэрлэнг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар, Б.Батбямбыг нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд тус тус томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүллээ.
- XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жил гарах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С. Батболд нийслэлд амьдарч байгаа 98, 99 насны сүүдэр зооглож байгаа 56 ахмад настанд мэндчилгээ хүргэн хүндэтгэл үзүүллээ.
- Жил жилийн сар шинийн босгон дээр улсын хэмжээнд аварга малчин, тариаланч, фермерийн аж ахуйтнуудыг Засгийн газраас шалгаруулдаг уламжлалтай бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн фермер Дашнямын Отгонбаяр аймаг орон нутгаа түүчээлэн энэ шагналыг анх удаа хүртэж байна.
- Хүн төрөлхтний энх тайвны бэлгэдэл олимпийн наадмаас Монгол Улс анх медаль хүртсэний 50 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр олимпийн дэвжээнээс медаль хүртсэн тамирчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
- Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд тавдугаар сарын 1-нийг хүртэл аймгийнхаа нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хоригложээ.
- Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр сар шинийн баярын өмнөхөн зохион явуулдаг “Оны шилдэг дуунууд”, “Шилдгийн шилдэг хөгжмийн зохиолч” шалгаруулах 31 дэх удаагийн “Морин хуур” 2017 наадмын гала тоглолт өчигдөр Соёлын Төв Өргөөнд боллоо.
- MNBA Үндэсний лигийн зүүн бүсийн хүрэл медалын төлөөх хожигдох эрхгүй цор ганц тоглолт МҮЭСТО-нд боллоо.
- Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхны шатны шүүхэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй Б.Хурцтай холбоотой гомдлыг хэлэлцэхээр зэхэж буй бөгөөд иргэний үнэмлэх дээрх хаяг дээрээ байхгүйн улмаас түүнийг улс даяар эрэн сурвалжилж байна.
- Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, тус комиссын гишүүн П.Оюунчимэг болон холбогдох албаныхан 409 дүгээр хорих ангийн үйлдвэрийн болон хоригдлын шинэ байр, 429 дүгээр хорих ангийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн сүрьеэгийн эмнэлгийн шинэ байруудтай өнөөдөр танилцлаа.
- БНТУ-ын Засгийн газрын 2018-2019 оны хичээлийн жилийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 5-наас ирэх сарын 5-ны өдрүүдэд явагдана.
- 2016 оноос хойш УИХ-ын гишүүд нийт 354 цагийн ажил тасалжээ.