Ижил хүйстэн тамирчин өвлийн олимпоос алтан медаль хүртлээ


2018-02-13 17:50 GMT+8

Канадын уран гулгалтын тамирчин Эрик Рэдфорд өвлийн олимпоос алтан медаль хүртсэн анхны ижил хүйстэн тамирчин болжээ. Тэрээр хамтрагч Меган Дюамельтэй дуучин Аделийн "Hometown glory" нэртэй дуун дээр үзүүлбэрээ үзүүлжээ.

Мөн АНУ-ын олимпийн шигшээ багт орсон хамгийн анхны гей тамирчин болох Адам Риппон хүрэл медалийн эзэн болсон байна. 

Багийн уран гулгалтын төрөлд эрэгтэй, эмэгтэй, хосын зэрэг ангиллын уран гулгалтын үзүүлбэрүүд багтдаг бөгөөд хамгийн их оноо авсан улс нь энэ төрлийн аварга болдог байна.

33 настай Рэдфорд аварга болсныхоо дараа твиттертээ “Oнэхээр гайхалтай байлаа, өөрөөрөө маш их бахархаж байна” хэмээн бичжээ. Тэрээр “Эцэст нь 2018 оны олимпод гей хүн медалийн тавцанд зогслоо. ЛГБТ хүмүүсийн спортоор хичээллэх эрхийг хааж болохгүй” хэмээн хэлжээ. 

1976 оны өвлийн олимпод Британийн тамирчин Жон Карри алтан медаль хүртсэн анхны гей уран гулгалч болж байсан юм. Гэвч тэрээр олон нийтэд өөрийгөө ижил хүйстэн гэдгийг зарлаагүй байсан бөгөөд Германы сонин түүний бэлгийн чиг хандлагыг нийтэд ил болгож байсан юм.

Хүмүүс түүний энэ амжилтыг гей гэдгээсээ болж ажлаа алдах, бэлгийн дарамтанд өртөхөөс айдаг хүмүүст урам зориг өгөх болно хэмээн үзэж байгаа юм.

Эх сурвалж:BBC
 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулгандаа суудаггүй тул УИХ-аас эргүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд 2017 оны арванхоёрдугаар сард хандсан. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах нь зөв ү
Нийт 3228 санал өгсөн байна.

Дээшээ