Жүжигчин Ц.Төмөрхуягийг МУГЖ цолоор шагнана

А.Мишээл GoGo.mn

2018-02-13 23:23 GMT+8

Жүжигчин Цэгмидийн Төмөрхуягт сар шинийн баярын өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдэг хүртээхээр болжээ.

Урлагт мөрөө үлдээн, олны хайр хүндэтгэлийг хүлээж яваа түүнд төрийн дээд шагналыг маргааш төрийн ордонд 11 цагт гардуулах юм байна.

Ц.Төмөрхуяг нь 1980 онд УБДС-ийн Кино Драмын ангид элсэн орж, найруулагч Г.Доржсамбуу багшийн ангид хувиарлагдан суралцаж төгсөөд 1984 онд ДУАТ-т жүжигчнээр орж байв.

Ардын жүжигчин Цагааны Цэгмэдийн бага хүү тэрбээр Монголын театр, киноны жүжигчин юм. Тэрээр Сити Их Сургуулийн Кино-Драмын тэнхимийн уран чадварын багшаар ажиллахын зэрэгцээ тайз, дэлгэцийн олон арван бүтээлд дүрээ мөнхөлжээ.

Тухайлбал, "Мөнх тэнгэрийн хүчин дор"  киноны Нялх Сэнгүм, "Илд цэцэг”, “Залуу нас", "Шүүдэр дундуур", "Ээж", "Маш нууц", "Миний ах атаман", “Манан зүсэгч”, "Анхны харц", "Хоёр ертөнц" зэрэг кинонд гол болон туслах дүрд тогложээ.

Мөн “Ээж” кинонд бүтээсэн дүрээрээ 2017 онд “Cinema Awards” Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах наадмаас “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагнал хүртэж байв.

Шинэхэн гавьяатдаа халуун баяр хүргэе!

GoGo Facebook Хуудас
 
 
Бөхийн өргөөг тойрсон маргаан талцал бөхчүүдийн дунд ил далд олон жил үргэлжилж байна. Таны бодлоор иргэдийн хандив, төсвийн дэмжлэгээр бүтээсэн Бөхийн өргөөг төр өөрийн эзэмшилд авах ёстой юу?
Нийт 533 санал өгсөн байна.

Дээшээ