Өнөөдөр болох үйл явдлууд

Д.Багахүү GoGo.mn

2018-02-14 08:45 GMT+8

10.00 цагт 

  • Эрүүл мэндийн яаманд Цагаан сарын баярын өдрүүдээр эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулна.
  • Төрийн ордонд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний зөвлөгөөн" болно.

11.00 цагт 

  • “JCI” олон улсын байгууллагаас нийслэлийн 39 дүгээр сургуулийн сурагчдад  агаарын бохирдлоос өөрийгөө хэрхэн хамгаалах тухай сургалт явуулна. 
  • Үндэсний статистикийн хороонд 2018 оны 1 дүгээр сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулна.

11.40 цагт

  • “Үндэсний мэдээллийн төв”-д Сонгинохайрхан дүүргийн Тахилтын 100 ортой эмнэлгийн барилгын санхүүжилтэд зориулан урлагийн тоглолт зохион байгуулах талаар "Энхрий үрс, халуун сэтгэл" ТББ-аас мэдээлэл хийнэ.
  • Богд хааны ордон музейд “Хүрэл алтан дөш” тууль хайлна.
  • Төрийн ордонд төрийн дээд шагнал гардуулах ёслол болно.

12.00 цагт 

  • МХЕГ-т тус байгууллага МҮЭХ-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Утас: 

14.30 цагт 

  • МУИС-ийн I байранд УИХ-ын гишүүн А.Ундраа байгалийн ухааны салбарын оюутнуудын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарласан талаар мэдээлэл хийнэ.
GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4466 санал өгсөн байна.

Дээшээ