“Yoga&Meditation” төвийн йогийн мэргэшсэн багш Б.Ганцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр 2004 онд Америкийн Калифорни мужийн “Аманда” йогийн сургууль төгссөн бөгөөд бясалгал, йог, бариа заслын чиглэлээр мэргэшжээ. Б.Ганцэцэг багш Монголд ирмэгцээ Аманда йогийн бүжгийг дэлгэрүүлсэн байна.
ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДЛААС ГАДНА ХӨЛӨӨ АЧДАГ ХҮМҮҮСИЙН НУРУУНД ГАЖИЛТ ҮҮСДЭГ
-Та аарцаг нурууны йогийн багш хүн. Яагаад энэ чиглэлээр мэргэших болов?
-2008 онд йог Монголд дэлгэрээгүй байхад Гандирсын дөрөвдүгээр давхарт “Ганаа йог” төвийг ажиллуулж байв. Ихэвчлэн сав, эмэгтэйчүүд, нуруу нугасны өвчтэй хүмүүс ирнэ. Тиймээс Монгол хүний биеийн онцлог болоод аарцаг, нурууны өвчлөлийг судлах сонирхол төрсөн. Аарцаг нурууны йог нь йогийн эмчилгээний төрөл юм. Хүнд долоон энерги байх бөгөөд нэг дэх энерги нь аарцагнаас эхэлдэг. Доод 2, 3 чакрад гэмтэл үүсчихвэл хүний биеийн эрхтнүүдэд өөрчлөлт бий болно. Байшингийн суурь гажихад хазайлт үүсдэг биз дээ. Яг л тэрэнтэй адил биеийн бүтэц, аарцаг нурууны гэмтэл нь дотоод эрхтнийг өөрчлөлтөд оруулдаг. Сайтар ажиглавал аарцаг, нуруу хэвийн бус бол мөр, хүзүү, нүүрэнд хазайлт үүссэн байдаг.
-Өнөө үед залуучуудын нуруу ихээр өвддөг болсон. Гол шалтгаан нь юутай холбоотой байна?
-Нэг хэвийн байдалдаа удаан хугацаагаар сууснаас нуруу өвдөж эхэлдэг. Мөн хөдөлгөөний дутагдлаас гадна хөлөө ачдаг хүмүүсийн нуруунд гажилт үүсдэг. Хөлөө ачихгүй ч ахар сүүлээ хавчиж суудаг хүмүүст ч энэ асуудал хамаатай. Иймд хөдөлгөөнтэй байх нь чухал. Сүүлийн үед нурууны суулттай хүмүүс ихэссэн. Нурууны үе хооронд зөөлөн эдийн гэмтэл бий болохыг нуруунд суулт үүсэх гэдэг. Ингэснээр үе хооронд ясжилт бий болно. Хөдөлгөөний дутагдал нь хүний дотоод эрчим, гал цог, уян хатан байдал гээд бүх зүйлтэй холбогдоно. Хөшүүн байдал нь хүний зан чанартай холбоотой.
-Жишээ нь хөшүүн хүмүүс ямар зан чанартай байдаг вэ?
-Хэт хөшүүн хүмүүс дотогшоогоо, ууртай, аливааг эргэцүүлэн бодсоор алддаг сул талтай байдаг. Харин уян хатан хүмүүс аливааг нээлттэйгээр хүлээн авдаг, алдаандаа харамсдаггүй байх нь нийтлэг. Хөдөлгөөн хүний дотоод сэтгэлтэй шууд холбоотой бөгөөд өөртөө итгэх итгэлийг өгдөг. 1990-ээд онд хооллолт 80 хувь, хөдөлгөөн 20 хувь гэх зарчимтай байсан бол одоо эсрэгээрээ болчихсон. Хөдөлгөөн нь бидний цус, дархлаа, тунгалаг, мэдрэлийн тогтолцоог хамгийн сайн дэмждэг.
-Хөлөө ачиж суух нь хүний нурууны хөгжилд муу нөлөөтэйг хүмүүс тэр бүр мэддэггүй байх?
-Зарим хүн бүр хөлөө ороож суудаг. Хүмүүс ихэвчлэн баруун хөлөө ачдаг. Баруун талруугаа ачихаар зүүн талд хазайлт үүсэж, зүрх, өндгөвч, савны үйл ажиллагаа алдагддаг. Харин зүүнээ ачвал баруун тал гажиж элэг, цөс, нойр булчирхайд сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс хөл ачихаас зайлсхийж, сандалны 3/1 дээр ахар сүүлээ хойш нь татаж тэгш суух хэрэгтэй.
ЙОГООР НУРУУНЫ МУРИЙЛТ БАЙТУГАЙ ХАВДРЫГ ХҮРТЭЛ ЭДГЭЭДЭГ
-Йогоор хичээллэж аарцаг, нурууны өвчнөөс ангижрах боломжтой юу?
-Боломжтой. Манайд итгэл тээгээд зорьж ирсэн зарим хүн 3-4 хоногт л нурууны өвдөлтөөсөө ангижирдаг. Нурууг нь йог буюу хөдөлгөөнөөр эмчилнэ гэсэн үг. Гэхдээ хүн бүр адилгүй, биеийн бүтцээс хамааран үр дүн янз янз байна.
-Нурууны мурийлтыг засаж болох уу?
-Бололгүй яах вэ. Йогийн сайт руу ороод үзээрэй. Йогийн хүчээр өөрийгөө дийлж эрүүлжсэн хүмүүсийн түүхүүд тэнд бий. Яс эдгэрдэг зүйл. Бие махбод юм чинь уярна. Тиймээс долоо хоногт гурван удаа дасгал хийвэл зөөлөн эдийн уян хатан байдал алхам алхмаар нэмэгддэг. Йогоор нурууны муруй байтугай хавдрыг хүртэл эдгээдэг.
-Йогоор хичээллэвэл жин хасах уу гэж асуудаг. Энэ тал дээр ямар хариулт хэлэх вэ?
-Йогоор дамжуулж хүн өөрийн дотоод ертөнцтэйгөө холбогдох бөгөөд ингэснээр дотоод гоо сайхан нь гадагшилдаг. Тиймээс йогийг “Философи фитнесс” гэж нэрлэх нь ч бий. Йогоос балет, уран нугаралт, бүжгийн төрөл зүйл үүссэн шүү дээ.
-Бас стресс тайлагддаг байх аа?
-Йог нь сэтгэл санаа, баруун, зүүн тархины үйл ажиллагааг амрааж чаддаг. Бид стресс гэх хий хоосон зүйлийг өөртөө хуримтлуулдаг. Тэр бүхнийг йог мартуулдаг. Хүн юуны төлөө амьдардаг вэ. Юун түрүүнд хүн өөрийгөө хайрлахаас эхлээсэй гэж боддог. Хэрэгтэй хэрэггүй бодлоор тархиа дүүргэхээс сэргийлэх нь чухал. Өөрийгөө ямагт “Би ямар сайхан харагдаж байна аа” гэж урамшуулаарай. Аливааг сайн сайхнаар харах чадамжаа хөгжүүлэх хэрэгтэй. Хүн өдөрт 5 минут л бясалгахад бүхэл өдөржингөө эрч хүчээр цэнэглэгддэг. Жишээ нь би йог заагаагүй үедээ нар руу хараад, эсвэл хөөрхөн болжморууд урд дэгдэгнээд явааг харж тэндээсээ сайн сайхныг мэдэрдэг. Стрессийн гол шалтгаан нь бид болж бүтэхгүйд анхаарал хандуулж, өөртөө стресс хуримтлуулдагтай холбоотой. Ер нь амьдралын мөч бүрээ сайхан бодлоор цэнэглээрэй.
МАШ УУР УЦААРТАЙ, БҮХНИЙГ ӨӨРТӨӨ ТУСГАЖ АВДАГ ХҮМҮҮС ХАМГИЙН ИХ СТРЕССТЭЙ БАЙДАГ
-Дасгал хэр хийж байгаагаар нь тухайн хүний стрессийг хэмжиж болох уу?
-Тэнцвэрийн дасгалаар шинжиж болно. “Мод” дасгал хамгийн амархан нь. Тухайн хүн хэрхэн төлөвшсөн, хэр стресстэй байгааг дасгалаас мэдэж болно. Дасгал хийж байхад хүмүүсийн хөл чичирдэг, тэнцвэрээ алддаг, хэн нэгнийг хардаг шүү дээ. Бусдыг харж хяналтаа алдах, тэнцвэрээ алдсан хүнийг дуурайн унах зэрэг нь өөртөө төвлөрч чаддаггүйн илрэл. Бусдаас хамааралгүй өөртөө төвлөрч тэнцвэрээ олох нь йог юм.
-Таны хэлж байгаагаар бид үргэлж л бусдаас хамааралтай амьдардаг. Тийм ч учраас дүр эсгэж, стресстдэг байх?
-Бидэнд хэн нэгэн нь “Чи өнөөдөр ямар сонин харагдаж байна аа” гээд хэлчихвэл өдөржингөө тэр хүний тодорхойлолтоор сэтгэлээ гундаадаг. Харин түүний оронд “Би түүнд өмнө нь таалагддаг байжээ. Гэтэл өнөөдөр яах аргагүй зохимжгүй хувцасласан байна. Өөрийнхөө хувцаслалтад анхаарч, засъя” гэж бодох хэрэгтэй. Түүнээс бус “Энэ надад дургүй юм байна. Өөлж байна” мэтээр сэтгэлзүйдээ дайсан бэлтгэж болохгүй. Ер нь маш уур уцаартай, бүхнийг өөртөө тусгаж авдаг хүмүүс хамгийн их стресстэй байдаг. Ядаж тухайн өдрийн асуудлаа тэр өдөрт нь дуусгаж, мартаж чаддаг байх ёстой. Бид амьд, эрүүл байгаа нь зол шүү дээ.
-Йогад амьсгаа их чухал үүрэгтэй гэдэг?
-Тийм шүү. Бясалгагч, йогч хүмүүс цаанаа л зөв амьсгалдаг. Амаараа амьсгалдаг хүмүүс их огцом ууртай байгаа даа. Зүрх, уушгины тогтолцоо муутай, стресс ихтэй хүмүүс амаараа амьсгалдаг. Амаараа амьсгалсан агаар хэзээ ч хүчилтөрөгч болж зүрхэнд очдоггүй. Харин хамраар амьсгалсан агаар уушги, зүрхэнд хүрдэг.
ЯАЖ ХӨЛӨРЧ БАЙГААГААР НЬ ТУХАЙН ХҮНИЙ ӨВЧЛӨЛИЙГ ТОДОРХОЙЛЖ БОЛНО
-Фитнесс клубуудад “Фитнесс йог” гээд ритм, эрч хүчтэй дасгал хийлгэдэг. Тийм төрөл байдаг юм уу?
-Йог хэзээ ч тийм эрч хүчтэй байхгүй. Үүнийг йог биш “спорт хөдөлгөөн” гэж тодорхойлбол зохино. Өөрийгөө хүн танин мэдэх гэж л йогоор хичээллэдэг болохоос тэр айхтар ритмтэй аянд өөртөө яаж төвлөрөх вэ дээ. Булчин хөгжих болохоос дотоод элэг цөс эмчлэгдэх нь юу л бол…
-Йог хийх үед хөлрөх, хамаг бие уян хатан болж буйг мэдрэх нь үнэхээр сайхан мэдрэмж гэж боддог?
-Тэр бол яснаас гарч буй хөлс юм. Заавал арчих ёстой. Ихэнх хүн толгойноосоо хөлөрдөг. Зарим нь нуруу, цээж, суганаасаа хөлөрдөг.
-Хаанаас илүүтэй хөлөрч байгаагаар нь тухайн хүний бие организмыг шинжиж болох уу. Жишээ нь суганаасаа илүү хөлөрдөг хүмүүсийг юу гэж тодорхойлох вэ?
-Биеийн бүх дархлааг хангаж явдаг булчирхай суганд байдаг. Суганд хөлрөлт үүссэн хүмүүс нэг бол ангинатай, эсвэл ясны сийрэгжилттэй хүмүүс. Тэгэхээр яаж хөлөрч байгаагаар нь тухайн хүний өвчлөлийг тодорхойлж болно.
-Зарим хүний хөлс ямар ч хөдөлгөөн хийгээд гардаггүй шүү дээ?
-Хөдөлгөөний дутагдалтай, тунгалаг шүүрлийн тогтолцоо муутай хүмүүсийн хөлс бага ялгардаг. Аяндаа дасгал сургуулилалтын явцад хөлөрдөг болно.
СҮҮН ШИМ НЬ ТАРХИ, ХООЛОЙ, ШҮД, НҮД, БУЛЧИНГИЙН ТОГТОЛЦООНД ХАМГИЙН САЙН НӨЛӨӨТЭЙ
-Хооллолтын талаар зөвлөхгүй юу. Ер нь хүн өдөрт хэдэн удаа хоолловол зохилтой вэ?
-Хүн өлсөж үхдэггүй. Хүний ходоод атга гарын дайтай байдаг. Зөв хооллоно гэвэл энэ хэмжээний талаар хоол идэхэд хангалттай. Хүн өдрийн нэг хооллоход болно. Хоёр гурав түүнээс дээш болоод ирэхээр биедээ хор хуримтлуулна гэсэн үг. Өөрийгөө хайрлана гэдэг өлссөн бүртээ идэхийн нэр биш. Өдрийн нэг хооллосноор биеэ хайрлаж байгаа хэрэг.
-Таныг Монгол гэрт йогийн хичээл явуулах гэж байгааг сонссон?
-Цагаан сарын дараа “Zen&meditation” төвийнхөө хүрээнд өв уламжлалаа гадаадынхад сурталчлахын тулд Монгол гэрт гадны жуулчдад йогийн сургалт явуулахаар төлөвлөж байна. Энэ сургалтаа “ГУМ” компанийн “Шигүдэри” брэндтэй хамтран хийнэ.
-Шимийн архитай сургалт явуулна гэсэн байх аа?
-Шимийн архийг бид архи гэмээргүй байгаа юм. Нэрмэл эсвэл нэрмэл эм гэж нэрлэвэл илүү зохимжтой. Гадныхан сөжү, сакэгаа тамшаалан уудаг. Гэтэл уг ундаануудад хүний биед үзүүлэх сайн нөлөө огт байдаггүй. Сүүн шим нь тархи, хоолой, шүд, нүд, булчингийн тогтолцоонд хамгийн сайн нөлөөтэй. Тиймээс зэн йогтой шимийн архийг хослуулсан, сургалт явуулна. Йог, бясалгал тэр чигтээ мэдрэмж юм. Монгол архийг ууж, мэдрэх нь өөрөө гайхамшиг. Йогийн дараа бие халж, яс тэлдэг бөгөөд уг биеийн эд эс, ясанд нэрмэл архи хэрхэн хүрч байгааг мэдрэх нь үнэхээр таатай. Ясны сийрэгжилт, ангинатай, булчингийн тогтолцоо нь муудсан, хөшүүн хүмүүст нэрмэл архитай йог хамгийн их тохиромжтой. Йогийн дараа балга төдий нэрмэл уухад л булчин суларч, амардаг.
-Шимийн архиар бариа хийдэг гэж сонссон?
-Үе мөч, нурууны өвчтэй хүмүүст хичээл заахдаа йогийг бариатай хослуулах юм. Ингэхдээ хүмүүст мацаг бариулах бөгөөд мацаг барьсны дараа хуурай цэвэрлэгээ хийж, нэрмэлээр биеийг нь арчина. Харин йог хийсний дараа зохих хэмжээгээр нэрмэл хүртээнэ. Энэ бол Азид байхгүй эмчилгээ юм. Маш чимээгүй, намуун орчинд хүмүүсийг амрааж, алжаалыг тайлна. Дархлаа сулардаг хаврын улиралд нэрмэлийг халааж бага зэргийн шар тос дусаагаад бага багаар шимж уух нь ямар ч дархлааны эмээс илүү дэмтэй.
-Ярилцсанд баярлалаа.