Өмнө минь сүндэрлэх гурван метр өндөр Будда бурханыг хараад өөрийн эрхгүй бишрэх сэтгэл төрөн зогсоно. Энэ бол Өвөр Монголын Хөх хотын баруун хэсэгт орших Да Жао (DaZhao-Temple) хийдэд байрлах Sakyamuni хэмээх Будда бурханы мөнгөн баримал.
DaZhao хийд бол Хөх хотын хамгийн эртний Төвдийн бурханы шашны томоохон сүм юм. Энэ хийд Өвөр Монголын Yu quan дүүргийн Дана гудамжны баруун хэсэгт оршдог. Хөх хотын анхны барилгын үндэс суурь нь эндээс эхэлсэн гэж болно. Түмэд Монголын удирдагч Алтан Хан энэ сүмийн барилгын ажлыг (1578) эхлүүлснээр Хөх хот дахь анхны барилга болж, үүнээс үндэслэн Хөх хотын барилгууд өргөжин тэлсэн түүхтэй. Сүмийг 1580 онд буюу тэр үеийн Мин улсын үед (1368-1644) барьж дуусгажээ.
Dazhao сүм дэх Sakyamuni бурханы хөшөөг мөнгөөр цутгаж хийсэн тул нутгийнхан “Мөнгөн бурхан” ч гэх аж. 1586 онд 3-р Далай лам Сонам Жижсо энэ сүмд зочилж, мөнгөн бурханы баримлыг аравнайлжээ. Энэ үеэс хойш “амилсан” бурханы ариун адислалыг нь хүртэхээр өнцөг булан бүрээс ирсэн шүтлэгтнүүдэд Хөх хот нь бурхан шашны гол төв болсон байна.
Сүмийн өвөрмөц барилга, сүрлэг баримал, уран хийцэт сийлбэр, хөгжмийн зэмсэг, Буддын шашны судар номын цуглуулгууд нь гээд үнэт эд баялгууд нь жуулчдын анхаарлыг татсаар иржээ.
Dazhao сүм нь нийтдээ 30,000 квм талбайг эзлэх бөгөөд үүнээс сүмийн барилгын талбай нь 8000 квм. Сүмийн цогцолбор доторх гол танхимаас бусад нь бараг бүхэлдээ Хятадын уламжлалт Хан хэв маягтай. Харин гол танхим нь Төвд болон Хан архитектурын нийлмэл загвартай. Сүмийн цэцэрлэгийн өмнө модон асар том алтан баганууд байх ба тус бүр нь луун сийлбэртэй. Танхимын урд талд нь хоёр хүчирхэг хөндий төмөр арслан бий.
Сүмийн барилгууд нь зүүн, баруун жигүүр, есөн өрөөтэй гэх мэт бусад барилгуудаас бүрддэг. Dazhao сүмийн үндсэн зохион байгуулалт нь Гол хаалга, Тэнгэрийн хаан ордон, Бодь ордон, Судрын танхим, Буддын танхимтай. Судрын танхим болон Буддагийн танхим хоорондоо холбогдосон байдаг ба уг холбоос танхимыг Их танхим гэж нэрлэнэ.
Dazhao сүм хийдийн олон бүтээлээс хамгийн алдартай нь "Гурван гайхамшигтай эрдэнэс" буюу Бурхан багшийн мөнгөн баримал, алтан баганан дээр сийлсэн луу, эзэн хааны айлчлалыг дурсан санасан хананы уран зураг юм.
Мөнгөн Будда буюу Шагамүни бурханы баримал нь танхимын голд байрлана. 3м-ийн өндөртэй мөнгөөр цутгаж хийсэн энэ бурхан завилж суугаа байрлалтай. Хятадын хамгийн том мөнгөн бурхадын нэг юм.
Мөнгөн Будда бурханы хоёр талд байрлах алтан луун сийлбэрүүд танхимыг сүр жавхлантайгаар чимэглэдэг. Эдгээр алтан луун сийлбэрүүд нь 10м өндөр баганыг ороон, Мин гүрний үеийн уран бүтээлчийн гайхамшигтай ур чадвараар амьд мэт уур амьсгалыг сүмд бүрдүүлдэг.
Dazhao ариун сүм дэх ханы уран зургууд мөн л бишрэм сэтгэгдлийг төрүүлдэг. XVII зууны сүүлчээр сүмд айлчилсан Kangxi эзэн хаанд зориулж сүмийн хонгилын ханыг түүний зургаар чимэглэсэн байдаг. Зургууд нь баялаг агуулга, өнгөлөг дүрслэл, амьд мэт сонирхолтой аргаар бурханы шашины түүхийг өгүүлэн дүрсэлжээ. Эдгээр уран зургууд нь тэр үеэс өдийг хүртэл хадгалагдан ирсэн ч өнгө будаг үнэ цэнээ алдалгүй үлдсэн нь гайхалтай санагдсан.
Эдгээр сүмд бурхан шашны олон тэмдэглэлт үйл явдал бүтэн жилийн турш болдог байна.
Билетийн үнэ: | CNY 30/11000₮/, оюутан CNY 15/5600₮/ |
Цагийн хуваарь: | 08:00- 18:00 |
Үргэлжлэх хугацаа | 40 минут |
Хэрхэн очих: | 6, 38, 42, 58, 59 дугаарын автобус, Dazhao буудал |