"Пёнчан-2018" 5G технологийн анхны хэрэглээ

BloombergTV.mn

2018-02-14 11:15 GMT+8

Пёнчаны Өвлийн Олимпын наадмын үеэр интернет сүлжээний дараа үеийн 5G технологийг анх удаа ашиглаж байна. Тодруулбал, БНСУ-ын үүрэн холбооны “KT Corporation” “Intel”, “Ericsson”, “Samsung Electronics”-тэй хамтран энэ технологийг туршиж байгаа юм. Салбарын мэргэжилтнүүд БНСУ-ын энэ оролдлогыг өндөр хурдны интернетийн эхлэлийн цэг гэж тодорхойлж байна. Учир нь 2020 он хүртэл 5G технологийг олон улсад ашиглах боломжгүй юм.

Олимпын үеэр өөрөө удирдлагатай автобусаар үйлчилж, уран гулгалтын тамирчдын үзүүлбэрийг 360 градусын өнцгөөр харах боломжийг олгож байгаа аж. 5G өндөр хурдны интернет одоо хэрэглэж байгаа 4G технологиос 100 дахин хурдан төдийгүй үүний тусламжтайгаар өндөр чанартай бичлэг бүхий бүтэн киног хормын дотор илгээх боломжтой юм. Технологийн салбарт шинэ боломжууд гарч ирж байгааг “Intel”-ийн харьяа “Network Platforms Group”-ийн дэд Ерөнхийлөгч Сандра Ривера онцолжээ. Түүний үзэж байгаагаар “5G технологи хиймэл оюун ухаан, дрон, автомат жолоодлоготой автомашин зэрэг их хэмжээний дата мэдээллийг богино хугацаанд шилжүүлэх боломжтой технологийн хөгжүүлэлтэд чухал үүрэгтэй” юм байна.

Б.Ариунболд

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5353 санал өгсөн байна.

Дээшээ