Пак Гын Хэгийн найз Чой Сун Силд 20 жилийн хорих ял оноолоо

BloombergTV.mn

2018-02-14 11:45 GMT+8

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн дотнын найз гэх Чой Сун Силд Сөүлийн шүүхээс 20 жилийн хорих ял оноолоо. Түүнийг Пак Гын Хэтэй ойр харилцаагаа ашиглаж “Samsung”, “Lotte “зэрэг томоохон компаниудаас авилга авсан гэж буруутгасан байна. Харин шүүхийн энэ шийдвэрийн эсрэг түүний өмгөөлөгч давж заалдана гэдгээ мэдэгджээ. Үүнээс гадна Сөүл хотын шүүхээс “Lotte” группийн ТУЗ-ийн дарга Шин Дон Бинд 30 сарын хорих ял оноосон байна.

Түүнийг “Lotte” групп “Duty-Free” дэлгүүрийн үйл явуулах зөвшөөрөл авахын тулд Чой Сун Силд 6.5 сая ам.доллар өгүүлсэн гэж буруутгажээ. “Lotte” групп нь зочид буудлын салбар нэгжийнхээ IPO-ийг хийхээр төлөвлөсний дээр БНХАУ дахь супермаркетын сүлжээгээ худалдахаар шийдсэн чухал үедээ байгааг ажиглагчид онцолж байна. Үүнээс өмнө Пак Гын Хэтэй холбоотой хэргээр өнгөрсөн онд “Samsung”-ийн өв залгамжлагч И Жэ Ён баривчилсан юм. Хэдий тийм боловч тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон давж заалдах шатны шүүх хурлаар суллагдсан нь гэнэтийн шийдвэр болсон гэдгийг ажиглагчид хэлж байна.

Н.Номин-Эрдэнэ

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулгандаа суудаггүй тул УИХ-аас эргүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд 2017 оны арванхоёрдугаар сард хандсан. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах нь зөв ү
Нийт 3232 санал өгсөн байна.

Дээшээ