Лазер гэрлийн хугарлыг ашиглан гурван хэмжээст дүрсийг харуулах холограм технологи БНХАУ-д жуулчдын анхаарлыг татаж байна. “Bloomberg Technology”-ийн мэдээлснээр БНХАУ-ын Цагаан сарын баярыг тохиолдуулан 700 мянга гаруй хүн Хайнин хотод болж байгаа "Шинэ гэрлийн шоу"-г үзэж сонирхжээ.
Харин өнгөрсөн есдүгээр сард нээгдсэнээс нь хойш 50 сая юанийн хөрөнгөөр боссон Хайнин хотын паркт 3.9 сая хүн зочилсон байна. Жуулчин тус бүр 80 юанийн тасалбар авч дотогш нэвтэрдэг байна. Азид, ялангуяа БНХАУ-д холограм болон дижитал технологийн дэвшлийг эрчимтэй ашиглаж байгаа юм. Тодруулбал, тус улс эдгээр технологийн тусламжтай 2014-2016 онд аялал, жуулчлалын салбартаа 17 тэрбум юанийн хөрөнгө төвлөрүүлжээ.
Б.Ариунболд