Афганистаныг “том гүрний оршуулгын газар” гэсэн эцэс төгсгөлгүй домог ярианд шинэ бүлэг нэмэгдэв. Сүүлийн хоёр сард Бээжин болон Кабул хил дээрээ цэргийн бааз байгуулах боломжийг хэлэлцсэн тухай “Asia times” цахим хуудсанд бичжээ. “Бид бааз байгуулна. Хятадын Засгийн газар санхүүгийн тусламж үзүүлж, тоног төхөөрөмж нийлүүлж, афган цэргүүдийг сургах үүрэг хүлээсэн” хэмээн Афганистаны БХЯ-ны төлөөлөгч Мохаммад Радманеш “France press” агентлагт нотолжээ.
Бээжин Афганистан дахь хүчээ өргөжүүлэхэд оролцож буйг Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч нотлохдоо АНУ тэргүүтэй НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны талаар юу ч хэлээгүй байна. Афганистаны баруун хойд нутгийн Бадахшан муж дахь уулын Вахан коридорт байгуулах цэргийн бааз Хятадын нутаг дэвсгэр хүртэл сунаж, Тажикстан, Пакистаныг зааглана. Энэ нь Төв Азийн хамгийн үржил шимгүй, алслагдмал хэсгүүдийн нэг бөгөөд нутгийн кыргыз нүүдэлчдийн ярьснаар Афганистан, Хятадын хамтарсан эргүүлүүд энд аль хэдийн үйл ажиллагаагаа эхэлсэн гэнэ. Үнэн хэрэгтээ Хятад улс терроризмтой өөрийн гэсэн дайныг эхлүүлсэн нь эргэлзээгүй аж.
СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ
Хятадын стратегийн тэргүүлэх зорилт нь Афганистанд орогносон Дорнод Туркестаны Исламын хөдөлгөөний уйгур босогчдод Хятадын баруун хойд нутаг дахь Шинжааны өөртөө засах орны нутаг дэвсгэрт ажиллагаа явуулахаар Ваханы коридорыг нэвтрэх боломж өгөхгүй байхад оршиж буй юм. Тэрчлэн Сири, Иракаас “Исламын улс” бүлэглэлийн босогчид Афганистанаар дамжин ирэхээс болгоомжилсон хэрэг аж. Дэлхийн даяар исламын ариун дайн дэгдээх хөдөлгөөн дарагдсан байж болох ч Дорнод Туркестаны исламын хөдөлгөөн Бээжинг түгшээсээр байна. “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахири 2013 оны есдүгээр сард Шинжаанд Хятадын эсрэг исламын ариун дайн дэгдээхийг дэмжсэн байдаг.
Хожим нь 2014 оны долдугаар сард “Исламын улс”-ын толгойлогч Абу Бакр аль-Багдади “Мусульманчуудын эрхийг Хятад, Энэтхэг, Палестинд хүчээр тогтоох ёстой” гэж мэдэгдсэн. Дараа нь 2017 оны гуравдугаар сарын 1-нд “Исламын улс” Афганистан дахь үйл ажиллагаа явуулдгаа зарласан дүрс бичлэг нийтэлжээ. Түүнд уйгур босогчид дэлгэцийн өмнө Шинжаанд “гол мэт цус урсгахаа” тангараглаж байв. Үүний үндсэн дээр Хятад улс “Бүс ба зам”, Шинэ торгоны зам санаачилгаа дэвшүүлсэн. Эдгээр нь тус улсыг Ази, Африк, Ойрхи Дорнод, Европтой холбодог. Хэрэв Төв болон Өмнөд Азид террорист аюул олширвол эдгээр харилцааны нэг болох Хятад, Пакистаны 57 тэрбум долларын өртөгтэй эдийн засгийн коридорын тогтвортой байдал Бээжингийн хувьд ноцтой хөндөгдөнө.
Тэрчлэн энэ нь Афганистаны ашигт малтмалыг олборлоход Хятадаас оруулсан багагүй хөрөнгөд нөлөөлж мэдэх юм. Хятад, Оросын стратеги төстэй. Яагаад гэвэл тэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын уулзалт бүрт стратегиа хэлэлцдэг. Тус байгууллагад Афганистаны ажиглагчийн статустай, цаашдаа бүрэн эрхт гишүүн болох аж. Орос, Хятадын түншлэлийн хувьд Афганистаны энх тайван байдлыг Азид болон ШХАБ-д шийдэх ёстой. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров БРИКС-ийн түнш Энэтхэгийн дипломатч нартай уулзахдаа Москва талибуудтай хэлэлцээ хийхийг илүүд үзэж буйгаа мэдэгджээ. Энэ нь Төв Ази дахь Афганистанаас үүдэлтэй террорист ажиллагааны эрсдэлийг бууруулах цорын ганц арга зам болохыг тэрбээр хэлсэн байна.
Талибуудын алинтай нь хэлэлцээ хийх бол. “Талибан” хөдөлгөөн дотроо хоёр жигүүртэй. Аядуу нь энхийн үйл явцыг дэмжиж, дайн дэгдээхийг эсэргүүцдэг бол хэт давруу үзэлтэй нь АНУ-тай болон НАТО-гийн дэмждэг Кабулын Засгийн газартай тулалдаж байна. Москвагийн стратеги прагматик. Орос, Иран, Энэтхэг, Афганистан болон Төв Азийн “станууд” хэд хэдэн удаа уулзаж, төлөвлөгөө боловсруулсан гэнэ. Нөгөөтэйгүүр, Афганистан, Пакистан, АНУ, Хятадыг нэгтгэсэн Дөрвөн талын зохицуулах бүлгийн идэвхтэй гишүүний хувиар хятадууд Кабул, талибуудыг багтаасан энхийн гэрээ байгуулахыг дэмждэг.
Бээжингийн цогц стратегийн үр дүнд Афганистан нь Хятад, Пакистаны эдийн засгийн коридорт нэгдэх ёстой. Тэрчлэн энхийн тогтвортой үйл явцын хүрээнд “Талибан” хөдөлгөөнийг тогтоон барихын тулд Пакистантай “онцгой харилцаагаа” Бээжин ашиглана хэмээн найдаж байна. Лю Чинсоныг Кабулд суух Хятадын Элчин сайдаар томилсон нь ч учиртай. Тэрбээр Шинжаанд томилогдож, 2012-2015 онд 15 тэрбум ам.долларын өртөгтэй аж үйлдвэрийн парк байгуулах хүрээнд Торгоны замын сангийн захирлаар ажиллаж байсан. Тиймээс энэ бүс нутгийн хүнд асуудлыг тэрбээр сайн мэдэх аж.
ЗУРГААН ТӨСӨЛ
Тэргүүлэх хэмээн онцлон сонгосон зургаан төслийн тусламжтайгаар Хятад, Пакистаны эдийн засгийн коридорыг Кабул хүртэл өргөжүүлэхээр Бээжин, Исламабад хоёр тохиролцсоныг Хятадын Гадаад хэргийн сайд Ван Ю урьд нь мэдэгдсэн. Үүний хүрээнд Пакистан, Афганистан, Төв Азийг холбосон болон Пешавар-Кабулын чиглэлийн авто замыг шинэчлэх гэнэ. Энэ нь Пакистаны Гвадар боомт дахь Хятадын цэргийн бааз, Арабын тэнгисийн эрэг дэх Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын терминал, бас Ваханы зурвастай холбогдох аж. Одоо Орос, Хятадын хандлагыг Вашингтоны стратегитай харьцуулъя.
Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлого нь Кабултай тохиролцохоосоо өмнө талибуудыг ялахад оршиж байна. Афганистаны нутаг дэвсгэр дэх гол салбаруудад талибууд хяналт тавих чадалтайг харгалзан Д.Трампын засаг захиргаа цэргийн бие бүрэлдэхүүнээ өргөжүүлэхийг илүүд үзжээ. Энд тэмдэглэхэд, АНУ-ын Засгийн газар Афганистанд халдахад гаргасан зардлаа хэзээ ч нийтэлж байгаагүй. Гэхдээ 2014 оны арванхоёрдугаар сарын 8-нд Конгрессын Судалдааны албанаас гаргасан баримт бичигт дурдсанаар АНУ тухайн үед Ирак, Афганистанд халдаж, эзлэхдээ 1.6 их наяд доллар зарцуулсан байдаг. Гэтэл тийм их хөрөнгө дэмий үрсэн хэр нь яагаад АНУ Афганистанаас гарахгүй байна вэ. Харин одоо Хятад хувилбарын үр дүнг харах үлдлээ.
З.Гал