Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, зоосны экспорт 27 сая ам.долларт хүрлээ

Б.Чимэг GoGo.mn

2018-02-14 12:45 GMT+8

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн сард 785 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11 хувиар буюу 79 сая ам.доллараар өсчээ.

Экспорт импортоос дахин давамгайлж, экспорт, импортын зөрүү 62 сая ам.доллараар эерэг гарсан байна.

Монгол Улс өнгөрсөн сард дэлхийн 98 улстай худалдаа хийснээс 37 улсад бараагаа экспортолж, 99 улсаас гарал үүсэлтэй бараа импортолжээ.

ЭКСПОРТ

Экспорт 423 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 4.7 сая ам.доллараар буюу 1 хувиар буурчээ.

Өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад

  • Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоосны экспорт 9 сая ам.доллараар,
  • Амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүний экспорт 6.8 сая ам.доллараар,
  • Хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспорт 5.5 сая ам.доллараар тус тус өсчээ.

Хүснэгт 1: Экспортын гүйцэтгэл, УС-ийн барааны хэсгээр /мян.ам.доллар/

Барааны нэр

Экспорт

Өөрчлөлт

Бүтэц

2017.01

2018.01

мян.$

%

Амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн

2,554.7

9,325.4

6,770.7

265.0

2.2

Ургамлын гаралтай бүтээгдэхүүн

4,182.7

4,090.9

-91.8

-2.2

1.0

Мал амьтны болон ургамлын гаралтай тос, өөх

11.2

56.4

45.3

405.6

0.0

Хүнсний бэлэн бүтээгдэхүүн

1,594.4

7,059.0

5,464.6

342.7

1.7

Эрдэс бүтээгдэхүүн

375,384.2

351,730.5

-23,653.7

-6.3

83.0

Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн

8.8

456.7

447.8

5,078.8

0.1

Хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлс

63.2

18.5

-44.8

-70.8

0.0

Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл

4,356.0

3,263.7

-1,092.3

-25.1

0.8

Мод, модон эдлэл

38.8

2.4

-36.4

-93.9

0.0

Цаас болон картон, тэдгээрээр хийсэн зүйлс

6.1

1.7

-4.5

-72.7

0.0

Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл

11,830.2

10,326.8

-1,503.4

-12.7

2.4

Гутал, малгай, төрөл бүрийн бусад зүйл

69.1

273.6

204.6

296.3

0.1

Чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүн

6.4

4.0

-2.4

-37.5

0.0

Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос

18,195.0

27,169.4

8,974.4

49.3

6.4

Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн

7,767.1

8,242.8

475.7

6.1

1.9

Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг

1,412.3

1,182.8

-229.5

-16.3

0.3

Авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, анги

479.3

258.1

-221.1

-46.1

0.1

Хараа зүй, гэрэл зураг, хэмжүүр, хяналт, эмнэлгийн багаж хэрэгсэл, цаг, хөгжмийн зэмсэг эдгээрийн эд анги

334.5

274.1

-60.4

-18.1

0.1

Аж үйлдвэрийн төрөл бүрийн бараа

231.7

105.9

-125.8

-54.3

0.0

Урлагийн бүтээл, цуглуулга хийх, зориулалтын зүйлс ба эртний үнэт дурсгалын зүйлс

0.9

0.8

-0.2

-18.0

0.0

ДҮН

428,526.7

423,843.4

-4,683.2

-1.1

100.0

Эх сурвалж: ГЕГ-ын Статистикийн хэлтэс

GoGo Facebook Хуудас
 
 
Бөхийн өргөөг тойрсон маргаан талцал бөхчүүдийн дунд ил далд олон жил үргэлжилж байна. Таны бодлоор иргэдийн хандив, төсвийн дэмжлэгээр бүтээсэн Бөхийн өргөөг төр өөрийн эзэмшилд авах ёстой юу?
Нийт 366 санал өгсөн байна.

Дээшээ