Өнөө цагийн шинэлэг контентын нэг “+17” хэмээх инээдмийн цуврал үзэгчдэд хүрсэн цагаасаа эхлэн этгээд, сонин хэллэг, элдэв чимэглэл, цагаан инээдээр хүмүүсийн дунд амьдарсаар байгаа скеч комедигийн ээлжит анги болох 5 дахь цуврал IPTV-д оржээ. Цуврал бүр нь онц сонирхолтой зохиол, амьдралын элдэв зүйлсийг инээдмийн өнцгөөс харуулахыг зорьсон тус бүтээл нь үзэгчдэд зөвхөн инээд бэлэглэх зорилготой юм.
“NTV” телевиз, “Orange” entertainment, “Nomadia Pictures”-ийн хамтын бүтээл болох уг цувралын гол дүрд хошин урлагийн залуу мастерууд болох Жижигээ, Цогтоо нар тоглосон билээ.
“Хүслийн шингэн” гэх этгээд нэр өгсөн нь уг комедигийн бас л нэгэн онцлог юм. Ер нь л дугаар бүртээ бусдын хараагүй өнцгийг үзүүлэхийг хичээхийн зэрэгцээ маш сонирхолтой нэр, хоч “зүүдгээрээ” бусдаас ялгаатай. Ямартай ч эхний дөрвөн цуврал Univision, DDish TV, Look TV-д орсон цагаасаа хойш хамгийн өндөр хандалттай дотоодын контентын нэг хэвээр л байгаа гэнэ.
Т.Тэнгис