XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан маргааш хоёрдугаар сарын 15-ны өдөр “Бөхийн Өргөө”-нд болно.
Бөхийн барилдааны тасалбарыг барилдаан болох өдрийн өглөө 09:00 цагаас “Бөхийн Өргөө”-ний кассаар худалдаална. Энэ жилийн бөхийн барилдааны тасалбар суудлын зэрэглэлээсээ хамаараад 25-35 мянган төгрөгийн үнээр худалдаалагдах юм байна.
Дашрамд дурдахад сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан анх 1963 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж байсан түүхтэй. Анхны барилдааны түрүүг тухайн үед заан цолтой байсан Ж.Мөнхбат авч байжээ.